8o
Улаанбаатар хот
mobile menu

Д.ӨНӨРЖАРГАЛ: Хүүхдүүдийнх нь зургийг бас хэвлийд байгаа ургийн зураг үзүүлсэн чинь “Яасан том болоо вэ” гээд цурхиртлаа уйлсан

2018-06-04 09:13:00

Сангийн сайд асан С.Баярцогт, Татварын ерөнхий газрын дарга асан Б.Ариунсан, "Эрдэнэс Монгол" ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Бямбасайхан нарыг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 1-ний өдөр АТГ-аас Урьдчилан хорих 461 дүгээр ангид хорьсоноос хойш хоёр сар гаруйн хугацаа өнгөрөөд байна.  Хуульд зааснаар урьдчилан хорих 30 хоногийн хугацаа аль хэдийн дууссан ч хоёр сар гаруй хугацаа өнгөрөөд байгаа юм. Дээрх нэр бүхий хүмүүсийг "Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ" болон "Дубайн" гэрээтэй холбогдуулан илт хууль бус шийдвэр гаргасан хэмээн үзэж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа талаар албаны эх сурвалж мэдээлсэн билээ. Хамгийн сүүлийн үеийн шинэ мэдээллээр  "Эрдэнэс Монгол" ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Бямбасайханы эхнэр Д.ӨНӨРЖАРГАЛ  “Өдрийн сонин”-д дэлгэрэнгүй ярилцлага өгсөн байна. Тус ярилцлагаас “ОНЦЛОХ 30” ишлэлийг бэлтгэн хүргэж байна.

  1. Манай нөхөр Б.Бямбасайхан хоёр сарын хугацаанд 13 кг турсан байна. Огцом жин хаясан нь дархлаанд нөлөөлөөд өвчин ороогоод байна.
  2. Манай хүн элэг муутай. Элэг өвдөдгүй эрхтэн болохоор хүндрэх вий гэж айгаад байх юм.
  3. Сүүлийн үед хамраас нь байнга цус гарч, гүйлгэж байна.
  4. Бид хууль дүрмийн хүрээнд шалгах ёстой гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа.
  5. Оргон зайлах оролдлого ганц ч удаа гаргаагүй. Ийм байхад шууд хорьсон нь үнэхээр хүнд санагдаж байна.
  6. Эцэст нь эрүүл мэндээрээ хохирч байгаад сэтгэл дундуур байна.
  7. Уулзах үеэр манай хүн надад сэтгэлийн дэм өгөх гэж сэтгэлээ барьж байгаа нь анзаарагддаг.
  8. Үнэнийг хэлэхэд надад уйлах ч газар олдохгүй л байна.
  9. Би ханьтайгаа уулзахдаа “Бидэнд санаа зовоод хэрэггүй. Өөртөө л анхаар” гэдэг юм. Тэгж хэлсэн хэр нь хүүхдүүддээ, надад, ээж, аавдаа санаа зовж суугаа нь мэдрэгдээд хэцүү юм./нүдэнд нь нулимас цийлэгнэв./
  10. Огт мэдэхгүй процесс болохоор хэнд хандахаа ч сайн мэдэхгүй л байна.
  11. Хуучнаар бол Ганц худаг, одоогийн хорих 461 дүгээр хорих ангийг хөдөө байдаг л гэж боддог байлаа. Ийм л юм руу гэнэт орчихлоо.
  12. Хайр нь хурдхан мэдүүлэг өгчихөөд ирье” гээд явсан хүнийг шууд хорьчихоор хэцүү шүү дээ. Сэтгэлзүйн хувьд нэлээд хүнд цохилтод орсон байх.
  13. Жаахнууддаа “Аав нь ажил хийхээр онгоцоор явчихсан” гээд хэлчихсэн чинь онгоц хүлээд болсон.
  14. Манай хүн баргил хоолойтой, хүн харахаар сүрдмээр төрхтэй ч гэлээ их зөөлөн хүн. Хүүхдүүддээ гэхээр хайлаад урсчихна.
  15. Манайх 2-16 насны 5 хүүхэдтэй.
  16. Сүүлд байцаалт өгөхөөр ирээд байхад нь завсарлага дундуур  нь хувцсыг нь аваачиж өгөнгөө  нүүр тулж уулзах боломж гарсан юм.
  17. Уулзахдаа хүүхдүүдийнх нь зургийг, бас хэвлийд байгаа ургийн зураг үзүүлсэн чинь “Яасан том болоо вэ” гээд цурхиртлаа уйлсан.
  18. Манай хүн хүүхдүүдээ төрөхөд нь дэргэд нь байж хүйг нь өөрөө хайчилдаг юм. Энэ удаад ч бага хүүхдээ төрөхөд нь хамт байх юмсан гэж их ярьж байгаа.
  19. Манай том хүүхдүүдэд сургуулийнх нь хүүхдүүд сэтгэл зүйн дарамт үзүүлэх вий гэж их айх юм.
  20. Манай хүн аав ээжтэйгээ утсаар байнга харилцдаг юм. Эхний өдрийнх нь орой ээийн сових татсан уу яасан хэд хэд залгасан байсан.
  21. Манай хадам ээж “хүүгээ амьд үзэх тавилан байна уу” гэж уйлаад ярихыг нь сонсох үнэхээр хэцүү санагдсан.
  22. Манай хүн Монголд ирэхээсээ өмнө Азийн Хөгжлийн банкны төв оффист эрчим хүчний мэргэжилтэн хийж байгаад эх орондоо ирсэн.
  23. Ажил бизнесийнх нь гүн рүү ордоггүй болохоор илүү тодорхой зүйл хэлж мэдэхгүй байна.
  24. Манай хүн олонтой их нийцтэй, бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалж, тэднийг төлөөлж үе үеийн Засгийн газартай хамтарч ажилласан туршлагатай.
  25. Хувь хүний натур гэж ярьдаг даа.Манай хүний натур нь юмны арга эвийг нь мундаг олно.
  26. Зорьсон бол эцсийг нь үздэг сайн талтай.
  27. Аливааг бүх талаас нь харж, түүнийгээ цаасан дээр буулгаж чаддаг чадвартай. 
  28. Ханийгаа гараад ирэхэд нь хөгшид нялхсыг нь  эрүүл саруул байлгахсан гэж хичээж байна. 
  29. Миний хань эх орны хөгжлийн төлөө зүтгэе гэж эх орондоо ирсэн залуусын нэг 
  30. Үнэн мөн нь тогтоогдоод удахгүй гараад ирнэ гэж явсаар байгаад хоёр сар боллоо. 
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
эргүү тэнэг
Төрийн энэ олон хулгайч луйварчид мөн ч олон залуусыг өөрсдийнхөө өмнөөс шоронд илгээсэнийг бишгүй л харсан баймаар юм.зарим залуу охид шүүх хурлын өмнө уйлж хэлмэгдэж бсан харсан уу бямбасайхаан
2018/06/09 66.181.190.236
зочин
Өөрийн бизнес kампониа удирдаад өөрийн чадалаар явахгүй хохин шүү дээ.сайхан төр улстай бол оюун ухаанаа зориулахад буруу биш.энэ заваарсан жанхуурсан төр улс
2018/06/09 66.181.190.236
зочин
Мундаг ухаантай чадалтай залуу юм бол төрийн хулгайч луйварчин нарын гар хөл болж шоронд суух уу.өөрийн гэсэн бодолтой ухаантай хүн энэ хулгайч нарын төр нам руу орохгүй дээ.
2018/06/09 66.181.190.236
Emegtei
Humuus yu geh ni hamaagui, hevlii deh huuhdee l bodoj heregtei hamgiin turuund, eruul saruul baihad buh zuil butemjtei saikhan bolno. Setgelee barij, hatuujiltai baigaarai!
2018/06/05 202.70.44.178
БурууЦолмон
Монгол,төрд,үүрлсэн,гэмт,хэргтэн,нарЗаруусыг,төрийн,нэрээр хулгай,луйвартаа,ашиглаж,байгаа,тод,жэшээ,энэ,заруу байна
2018/06/05 103.10.23.116
шаа
жүжиг шаахаа боль ооо хулгай хийхдээ инээж л байсан байлгүй хохь нь
2018/06/05 66.181.184.227
к
цурхиртал уйлсан тэгээд монголыг зарахдаа яагаад инээгээд байсан юм бол
2018/06/05 27.123.212.140
Нэргүй
ЧАДАЛТАЙ МУНДАГ ЗАЛУУ Л ГЭЭД БАЙХ ЮМ. ТЭГВЭЛ ЮУ ХИЙЖ БАЙГААГАА САЙН МЭДЭЖ ХИЙСЭН БАЙЖ ТААРАА. НЭГ Л ХУДЛАА ИНЭЭСЭН ЭХ ОРНОО ХУДАЛДААД ӨНДӨР ЦАЛИН ШААГААЛ ЯВААД БАЙСАН . ӨРӨВДҮҮЛЭХ ГЭЭД БАЙГААМУУ МАЙ
2018/06/05 122.201.22.59
Фре
БУРУУГ НЬ ХӨДЛӨШГҮЙ БАРИМТААР ТОГТООЖ ЧАДАХ УУ? БАЙЦААГЧ НЬ ЮУ АСУУХАА МЭДЭХГҮЙ ӨӨРӨӨР НЬ БИ БУРУУТАЙ ГЭЖ ХЭЛҮҮЛЭХ ГЭЭД ЗАЛХААГААД БАЙГАА ЮМ БИШ ҮҮ.
2018/06/05 202.9.40.174
Maaraa
Auylgui bdal ganxaj exlej bgaa gej oilgooroi
2018/06/04 66.181.161.24
Maaraa
Iim bultaaij gadaadad aurch bolovsoraon pizdanuudad otgeed ogt xeregguiee. Yamar ch wx ornoo gesen aetgel zurxgui bolson baidag . Er ni vr xuuxdee gadaad xeltei dund surguulid surgaj bgaa ni vndesnii
2018/06/04 66.181.161.24
nharamsal bna aa
Yu ch hiigeegui belen yum olood huvaagaad hurtchih geed bgaa humuus aldaa ch bhgui shulsee uschuuleed l haraal ursgaad bh yum da
2018/06/04 27.123.214.108
Haramsal bnaaa
Jaahan medlegtei uhaantai hediigee deerees in daraad ehleh yum da yum hiisen hun aldaa gargadag yu ch hiihgui commentoor haraal bicheed hunii yumnaas huvi hurtchij bolno gej oilgodog humuus yu ch hiig
2018/06/04 27.123.214.108
Zochin
Ene zaluu orchuulagchijn l uureg guitsetgesen, getel idej uusan geed yag hajuud n baisan jum shig amnyhaa zorgoor chalchih hun ih bolj. Orchuulagch garyn useg ee barimt deer zurdag nomtoi.
2018/06/04 87.123.194.189
irgen
idej uusan ni unen bolohoor odoo yaah be dee
2018/06/04 122.201.23.44
С.Ганбаатар
Ядарсан хүний хүүхдүүд хэдэн сар жилээр хоригддог шүүдээ, хоёр сар бол юу ч биш битгий жүжиглээд бай цагаан захтай хулгайчид минь
2018/06/04 202.179.25.111
Зочин
Одоо яалтай билээ буруу зөвөөр эхнэр хүүхдийнхээ хоолыг бэлдчихсэн хүн тэсээд шалгуулаад л гарна биз. Эд нар гэхээр л дандаа өвдлөө үхлээ гэх юм энгийн ардууд төмөр чулуун биетэй юм байна л даа тэгвэл
2018/06/04 203.91.115.39
иргэн
Хэрэггүй л хулгай хийсэн юм
2018/06/04 59.153.87.170
зочин
Бямбасайхан бол үнэхээр чадалтай, эх орноо гэсэн сэтгэлтэй зөв залуу. Үнэн ялдаг сан даа. Шалгаж байна гээд ийм хэрэгтэй хүнээ эрүүл мэнд сэтгэл зүйгээр нь хорлож байна.
2018/06/04 202.5.205.4
Ардын хүү
Ардын хүүхдийг шууд л хорьдог биз дээ. Юунд нь уйлагнаад бгаа юм бол доо. Мууг нь үзэх гэсэнгүй бүгдийг хорьж шалгадаг шүү дээ. Эр хүн шиг шалгуулаад гарах хэрэгтэй
2018/06/04 202.131.236.250
Bagi
hulgai hiij baihdaa bidniig bodsnuu.odoo laigaa edelhees oor yahav uilna orovduulne chaavaas daa NUS
2018/06/04 50.203.217.198
Unur
Setgeliin hattai bgarai.ene bolovsroltoi sain zaluu muuhai humuusiin homrogond orchihloo gj nodoj bnaaa
2018/06/04 66.181.161.58
Gaba
Huuli bus gej shaagaad bhiin comment bichigsed. Yag yanar geree hiisen gedgiig ch medehgui hevleliin heden tarhi ugaagchdiin ugeer ug hiigeed sain muugaa ch yalgahaa baisan yalzarsab yumnuud
2018/06/04 66.181.181.66
zochin
HURDAN SULLAJ GARGAACHEE MONGOLIIN SEHEELEG SAIHAN ZALUUSIIN NEG SHUU
2018/06/04 66.181.185.127
ebi
uiliin ur
2018/06/04 103.229.123.188
Odoo mongoo l toloh heregtee
Hulgai nudeer n garna gej ene dee
2018/06/04 66.181.176.230
bbc
хулгай хийхээсээ өмнө л сайн бодох байж дээ бүх насаар н хори
2018/06/04 202.179.31.55
Монгол
Одоо ч боловсролтой залуус Монголд байгаа нь их юм гэж ярьдаг болж. Эх орон хаана?
2018/06/04 66.181.180.77
зочин
хууль бус зүйл хийж байхдаа дараа нь юу болох бол гэж бодож байхгүй дэ. Ард түмнийг мөлжиж хулгай хийж элэг барьж болсон юм пянгийн нь даах хэрэгтэй шүү дэ. Эгэл ардыг энэ байтугай хэрэг хорьдог
2018/06/04 66.181.185.76
Mm
2 hon sar l bolson yum bna sh dee. Uruvduuleh taktik uu
2018/06/04 66.181.184.27
zochin
ihel oroitoj dee zailuul ugan zaluu hun yum tevcheeretei bval uhaaraad oilgood ylaa edeleed garaad irne
2018/06/04 103.229.122.116
mgl
odoo yay gekhev shunalaa barij baikhgui yasan ym Unenee kheleed khergee khuleegeed ulsiig kholhirolgui bolgovol tegeed l sullagdana biz dee
2018/06/04 183.177.98.182
  • Recent
  • Most Read
  • Most Comment