Сонгинохайрхан дүүргийн Тамгын газар нь Засаг дарга М.Чинболддоо гэр бүлийн хамт Япон улсад зургаа хоног аялж, амрах эрхээр шагнажээ. Тодруулбал Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газраас жилийн эцсийн ажлын үр дүнгийн тайлангийн урамшууллаар Засаг дарга М.Чинболдыг гэр бүлийн хамт Япон улсад аялах эрхээр урамшуулсан аж. Тэдний аялалын зардлыг төсвөөс гаргасан бөгөөд тансаглан аялсан аяллын хугацаа нь 2016 оны нэгдүгээр сарын 22-27-ны өдрүүдэд байжээ. Ингэхдээ СХД-ийн Засаг дарга М.Чинболд, гэргий Э.Нандинцэцэг нарын Япон руу явах, ирэх 2 талын зардал болон Японд байх зардлыг манай байгууллага төлнө, Японд байх хугацаа 6 өдөр гэх албан бичгийг Япон суугаа Монгол улсын Элчин сайдад хүргүүлжээ.