УИХ дахь намын бүлгүүд уламжлал ёсоор өнөөдөр хуралддаг. Энэ дагуу МАН-ын бүлэг яг одоо Төрийн ордонд хуралдаж байна. МАН-ын Бүлгийн өнөөдрийн хуралдаанаар Төрийн өмчийг 2018-2020 онд хувьчлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл, Зээлийн хүүгийн дээд хязгаар тогтоох болон мөнгө хүүлэлттэй тэмцэх тухай хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөжээ.