8o
Улаанбаатар хот
mobile menu

МУИС-д хууль бус үйлдэл хэрээс хэтэрсэн гэв

2018-06-04 11:53:00

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газрын дарга З.Энхболд МУИС-ийн багш ажилтнуудын төлөөллийг өнөөдөр хүлээн авч уулзаж тэдний санал бодлыг сонслоо.

МУИС-д хууль бус үйлдэл хэрээс хэтэрсэн, оюутны дүн засдаг, шаардлага хангаагүй оюутан элсүүлдэг, төгсгөдөг, багш ажилтан, оюутнуудад дарамт шахалт үзүүлдэг, аудитын дүгнэлтээр их хэмжээний санхүүгийн зөрчил илэрсэн, үүрэг гүйцэтгэгч захиралтай жил гаруй болж байгаа, сургуулийн захирлын сонгон шалгаруулалтыг яаралтай зарлах гэх мэт асуудлаар МУИС-ийн багш нарыг төлөөлж доктор Г.Элдэв-Очир, дэд профессор доктор Д.Дашдулам, доктор Д.Амартүвшин, профессор доктор Ж.Бат-Ирээдүй зэрэг багш нар мөн Оюутны хөгжил үйлчилгээний газрын мэргэжилтэн Ш.Солонго нар ЕТГ-ын дарга З.Энхболдтой уулзаж ярилцлаа.

Багш нарын төлөөлөл холбогдох хуулиуд болон Монгол Улсын Их Сургуулийн дүрэм журмыг зөрчсөн талаархи мэдээлэлд Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхийлөгчийн Тамгын газар анхаарал хандуулж ажиллах болно хэмээн Ерөнхийлөгчийн Тамгын Газрын дарга З.Энхболд хэллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
зочин
бүтээгдхүүн энэ шинэ нийгэмд яаж тэнцэх билээ. Гэтэл тэр хуучирсан байгууллага философийн хүрээлэн, тэр онол нь таарахгүй эрдэмтэд ёо болимоор юм аа. Төмөрбаатарыг хөөх хэрэгтэй.
2018/06/04 49.0.219.176
зочин
зориг гарган санал бодлоо илэрхийлж байгаа хүмүүст талархаж бна. Үнэхээр завхрал газар авсан шүү, Тэр ректор Төмөрбаатар бол цүнх баригч гэж мэдтүгэй. Хоосон философчидын нэг. Ер нь өнгөрсөн нийгмийн
2018/06/04 49.0.219.176
зочин
зөв шүү. удирдлага хэмээх хэдэн юм дэндүү даварч байгаа юм.
2018/06/04 43.242.243.247
Зочин
улсын их сургуулиуд бүгд адилхан байгаа даа.
2018/06/04 202.9.40.219
  • Recent
  • Most Read
  • Most Comment