8o
Улаанбаатар хот
mobile menu

Виз мэдүүлгийн төвийн ажилтны хариуцлагаггүй үйлдлээс болж иргэд хохирсоор байна гэв

2018-06-04 12:33:00

Баянзүрх дүүрэг дэх БНСУ-ын виз мэдүүлгийн “С” төвийн хариуцлагагүй ажиллагаанаас болж хохирсон иргэн  өнөөдөр мэдээлэл хийсэн юм. Түүнийг Я.Эрдэнэ-Отгон гэдэг аж. Тэрбээр энэ сарын 2-ны өдөр БНСУ-ын Ионсэй их сургуульд ярилцлаганд орохоор өнгөрсөн тавдугаар сарын 22-нд БЗД-ийн “С” виз мэдүүлгийн төвд виз мэдүүлсэн байна. Гэтэл  виз мэдүүлгийн төвийн ажилтан н.Гэрэлээ гэгч нь ЭСЯ-ны консулын ажилтантай хуйвалдан, зургаадугаар сарын 1-ний бүх нийтийн амралтын өдөр ЭСЯ-ны дугаараас Ионсэй их сургууль руу залган, Я.Эрдэнэ-Отгоны ярилцлагын цагийг дур мэдэн цуцалсанд гомдолтой байгаагаа Я.Эрдэнэ-Отгон онцоллоо. 

Мөн виз мэдүүлснээсээ зургаан өдрийн дараа тус мэдүүлгийн төвд хандаж, Ионсэй их сургуулиас ирсэн ярилцлагын цаг бүхий тамга тэмдэгтэй бичиг баримтыг ЭСЯ-руу яаралтай дамжуулж өгөхийг хүссэн байна. Дараа өдрийнх нь өглөө уг бичиг баримтыг эгч Я.Эрдэнэсоёл нь хүргэж өгөхөд виз мэдүүлгийн төвийн ажилтан Гэрэлээ гэгчид өгөхөд тэр өдрөө ЭСЯ-нд бичиг баримтыг нь өгөөгүй байжээ. Ингээд виз мэдүүлгийн төвд тавдугаар сарын 31-нд нь очиход бичиг баримт дээрх он сарыг нь буруу хараад, хугацаа нь дууссан бичиг баримт хэмээн үзээд буцаагаад авч ирснээ Гэрэлээ хэмээх ажилтан мэдэгдсэн байна. 

Ийнхүү өөрийн буруу үйлдлээ хүлээж, зургаадугаар сарын 1-н бүх нийтийн амралтын өдөр хэдий ч хамт олонтойгоо ярилцаад асуудлыг нь шийдвэрлэж өгөхөө Я.Эрдэнэ-Отгонд хэлсэн байна.  

Амралтын өдөр дуусгаад зургаадугаар сарын 2-нд тэрбээр виз мэдүүлгийн төвийн ажилтан руу залгаж асуухад “Таны асуудлыг шийдвэрлэсэн. Ионсэй сургуульд орох байсан таны ярилцлагыг цуцалсан” хэмээн хариулсан байна. Мөн Ионсэй их сургуулиас таныг ярилцлаганд оруулах боломжгүй гэсэн хариу и-мэйлээр гэдгийг тэрбээр мэдэгдсэн юм. 

Энэ мэтчилэн виз мэдүүллэгийн төвийн ажилтны буруутай, хариуцлагагүй үйлдлээ болж хохирсон нь би ганцаараа биш. нэг хүний буруутай үйлдлээс бол би 2 жилийн хөдөлмөр, мөнгө, төгрөг, цаг хугацаа алдахад хүрээд гэдгийг тэрбээр онцолсон юм. 

Д.Болор

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зочин
Хөгийн үйлсгүй хүнд атаархсан алцганасан ажилаа мэддэггүй эргүү малнууд нээх худлаа пэд пэд хийсэн яс юман дээрээ нэг бүдүүн бөгстэй даргынхаа дэвсгэр нь л биз
2018/06/05 112.72.14.254
Irgen
Muu novshnuud
2018/06/05 112.72.14.147
edu worldiin hohirogch
murun geed zahiraltai edu world geed bas uilchluulegchee hohiroodog ul buteh gazar bgaa ene gazriig shalguulj uil ajillagaag ni zogsooj hohirson irgediin hohirolgui bolgomoor bn
2018/06/04 103.10.21.94
8989
хҮН ШУЛАХ МӨРӨӨРӨӨ ШУЛАХГҮЙ БАС ДЭЭРЭЭС НЬ ХОХИРООНО ГЭНЭЭ ҮЙЛСГҮЙ АМЬТАД
2018/06/04 202.72.240.5
  • Recent
  • Most Read
  • Most Comment