8o
Улаанбаатар хот
mobile menu

Энэ 7 хоногийн цаг агаарын төлөв байдал

2018-06-04 13:59:00

Энэ сарын 5-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутгаар, 6-нд нутгийн зүүн хагаст, 7,8-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Салхи 5-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 11-16 градус, говийн бүс нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 21-26 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 16-21 градус дулаан байна. Хугацааны сүүлчээр нутгийн баруун хэсгээр дулаарна.

Малчид, иргэдэд зориулсан мэдээ: 

Өнөө маргаашдаа зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, маргааш өдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бага зэргийн бороо орно.

Ирэх 5 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment