8o
Улаанбаатар хот
mobile menu

“Монгол-Турк” сургуулийн 40 сурагч үдийн хоолноосоо хорджээ

2018-06-05 08:34:00

Орхон аймаг дахь Турк сургуулийн сурагчид энэ сарын 1-нд хоолны хордлогод орж аймгийнхаа нэгдсэн эмнэлэгт хэвтсэн байна. Тодруулбал,  Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн Халдвартын тасагт хоолонд хордсон гэх оноштой 40 хүүхэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн байна. Мөн эдгээр 40 хүүхдээс гадна насанд хүрсэн таван хүн хоолны хордлогод орсон байна.  Хордлогын шалтгааныг тодруулахаар хэвтэн эмчлүүлэгчдийн өтгөнд шинжилгээ хийхэд “shingelii flexneri” нян илэрсэн байна. Хэвтэн эмчлүүлэгчдийн биеийн байдал нь хүндэвтэр, суулгалт ихтэй 13 хүнээс том хүн нэг, бусад нь хүүхдүүд юм байна. Бусдынх нь биеийн байдал дунд зэрэг байгаа аж. 

Энэ талаар албаны эх сурвалжаас мэдээлэл авахад "Эхний байдлаар 150 гаруй хүүхэд үдийн хоолоо идсэн. Тэрнээс 50 гаруй хүүхдэд хоолны хордлогын шинж тэмдэг илрээд шинжилгээ хийлгэсэн байгаа. Одоогоор Орхоны эмнэлэгт 7 хүүхэд ХӨСҮТ-д 3 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Халдварт хэвтэж байгаа хүүхдүүдийн хувьд зургадугаар сарын 01-ний өдөр амраад наашаа хотруу ирсэн хүүхдүүд байгаа юм. Нийт 58 хүнээс шулуун гэдэсний арчдасаас шинжилгээ авахад урьдчилсан байдлаар 21 хүнээс гэдэсний цусан суулга бактери гарсан байгаа юм. Идсэн хоол унд нь бохирдсон байсан байх. Хүүхдүүд тарвас, кембаб, пирошки гурваас хордлого авсан байх магадлал өндөртөй байгаа юм" гэсэн мэдээллийг өглөө. 

Дашрамд дуулгахад өнөөдөр ЭМЯ-наас хоолны хордлогын талаар 11.00 цагаас сэтгүүлчдэд мэдээлэл өгөх юм байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment