8o
Улаанбаатар хот
mobile menu

Д.Эрдэнэбат: МИАТ 20 гаруй тэрбум төгрөгийн ашигтай ажилласан байхад 38 тэрбум төгрөгөөр хувьчлах гэж байна

2018-06-05 13:29:00

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Төрийн өмчийг 2018-2020 онд хувьчлах үндсэн чиглэл батлах тухай тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх байсан  ч УИХ дахь АН-ын бүлгийн дарга тав хоног завсарлага авлаа.

Тус бүлгийн дарга Д.Эрдэнэбат "Төрийн өмчийг 2018-2020 онд хувьчлах үндсэн чиглэлийн асуудлаар нэлээн олон төрийн өмчийн компаниуд хувьчлахаар орж ирж байна. Үүнд анхаарал татсан олон асуудал байна. Тухайлбал, Төрийн банкыг жилд 14 тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж байхад нь яагаад гэнэтхэн хувьчлах болчихов. Хувьчлах үнийн дүн ч асуудалтай байна. Монголын хөрөнгийн бирж 2015, 2016 онд дөрвөн тэрбум төгрөгийн ашигтай ажилласан. Гэтэл 2017 онд гэнэт 233 сая төгрөгийн алдагдалтай болгоод, хувьчлах тухай асуудал оруулаад ирлээ. Өнгөрсөн жил МИАТ 20 гаруй тэрбум төгрөгийн ашигтай ажилласан байхад өнөөдөр яагаад гэнэт 38 тэрбум төгрөгөөр нэг хэсгийг нь шууд стратегийн гэдэг нэрийн дор худалдах шийдвэр гаргах гэж байгаа юм. Төрийн өмчийг хувьчлах асуудалд энэ мэт маргаантай сэдэв их байгаа учир Ардчилсан намын бүлэг бүлгийн хурлаараа авч хэлэлцэх учиртай. Тиймээс энэ асуудлаар тав хоногийн завсарлага авна. Бид завсарлага авах хугацаандаа хувьчлах гэж байгаа байгууллагуудын талаар хоёр талын мэдээллийг сонсоно. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын мэдээллийг сонсоно. Ирэх даваа гарагт асуудал болгож холбогдох байгууллагуудтай ярилцаж, эцсийн шийдвэрийг гаргах нь зүйтэй гэж үзэж байна" гэлээ. 

 Үүгээр Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан өндөрлөлөө.

Т.Хулан

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
иргэн
ЭНЭ САЙТ ЭРДЭНЭБАТЫГ ЛУМ ХАМГААЛЖ БАЙНА ШҮҮ
2018/06/07 122.201.20.190
zochin
bitgii huvichil biletiin une buur diildehgui
2018/06/07 114.246.105.86
зочин
Миат хөрөнгийн бирж төрийн банkийг үнэгүйдүүлж ашиггүй гэж бгаад хувидаа авах арга зали шүү дээ.хэн авах ни ард түмэнд сонин бишээ.үнэгүй ашиггүй гэдэг нэрийдэлээр хулгай луйвар хийж авах гэж бгаан гэ
2018/06/06 139.5.218.15
Бат
Паралментаа 2 танхимтай болгох саналыг үндсэн хуулинд оруулая ард түмэн минь төрөө мэдэлдээ авяа
2018/06/06 112.72.14.186
ИРГЭН
ЗА ХӨ ХЭН НЬ АВАХ ГЭЖ БАЙГАА ЮМБЭ ДЭЭ
2018/06/05 202.179.31.29
АРД ТҮМЭН ГЭДСЭЭН ЧАНГЛААД Л НОМХОН ХОНЬ ШИГ ТЭВЧСЭЭР ...
МАН, АН МОНГОЛ УЛСЫГ ЭДИЙН ЗАСГААР НЬ ДОРОЙТУУЛЖ ЭЛГЭЭР НЬ ХЭВТҮҮЛЭХ ТУСГАЙ АЖИЛЛАГАА ЯВУУЛААД БАЙГАА ЮМ БИШ ҮҮ ЭД НАР ЧИНЬ 1 ЗООСНЫ 2 ТАЛ БОЛЧИХООД ЭХ ОРНЫГ МИНЬ ҮГҮЙ ХИЙХ НЭЭ АРД ТҮМЭН ЯАХ ЁСТОЙ ЮМ.
2018/06/05 112.72.14.94