8o
Улаанбаатар хот
mobile menu

Ихэнх нутгаар бороо орж сэрүүснэ

2018-06-05 13:53:45

Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөө, маргаашдаа төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орж, ихэнх нутгаар сэрүүснэ.

2018 оны 06 дугаар сарын 05-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Төвийн аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Салхи говийн аймгуудын нутгаар баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Тэс голын голын хөндийгөөр 13-18 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 23-28 хэм, бусад нутгаар 17-22 хэм дулаан байна.

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
зочин
2020оны сонгуульд ялагдхаас айсан манан,1,2;дугаар хүний хийсэн ажил.
2018/06/05 66.181.185.135
  • Recent
  • Most Read
  • Most Comment