18o
Улаанбаатар хот
mobile menu

Япон улсын Засгийн газар тэтгэлэгт хөтөлбөр зарлалаа

2016-02-05 13:58:00

2016 оны санхүүгийн жилд хэрэгжих япон хэл, япон соёлын чиглэлээр суралцаж буй оюутнуудад зориулсан Япон улсын Засгийн газар /Япон улсын Боловсрол, шинжлэх ухааны яам/-ын тэтгэлэгт хөтөлбөр зарлалаа.Япон улсын Боловсрол, шинжлэх ухааны яам нь 2016 оны санхүүгийн жилийн Япон улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд Япон улсын их дээд сургуульд япон хэлний мэдлэг, Япон орон болон Японы соёлын талаарх мэдлэгээ дээшлүүлэх зорилгоор суралцахын тулд шалгалт өгөх хүсэлтэй монгол оюутнуудыг бүртгэж байна. Бүх шатны шалгалт, шалгаруулалтад эцсийн байдлаар тэнцсэн оюутан 2016 оны 10 дугаар сараас Японы их дээд сургуульд япон хэл, япон соёл судлаач оюутнаар нэг жилийн хугацаанд суралцана. Суралцах хугацаанд сар бүр 117,000 иений тэтгэлэг олгох юм.Бүртгэлийг энэ сарын 22-26-нд Монгол-Япон төвд зохион байгуулна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
жжж
японы элчин сайдын яамнаас соёл эрдэм гэдэг оюутан-хүний наймаа хийдэг сургуульд өвсний үндэс нэрээр авилга өгсөн үү?
2016/03/15 103.17.108.42
жжж
японы элчин сайдын яамнаас соёл эрдэм гэдэг оюутан-хүний наймаа хийдэг сургуульд өвсний үндэс нэрээр авилга өгсөн үү?
2016/03/15 103.17.108.42
  • Recent
  • Most Read
  • Most Comment