8o
Улаанбаатар хот
mobile menu

Ц.Оюунбаатар: Шүүх дахиад бүртгэхээс татгалзсан шийдвэр гаргасанд гомдолтой байна

2018-06-05 16:09:03

Улсын Дээд шүүх МАХН-ын дотоод маргаан, зөрчлийг хэлэлцэхгүй хэмээн үзэж Н.Энхбаярыг ч, О.Баасанхүүг ч даргаар бүртгээхээс татгалзсан шийдвэр гаргасан байна. Энэ талаар МАХН-ын удирдлагууд дөнгөж сая мэдээлэл хийлээ. Дээд шүүхийн уг шийдвэрт  МАХН-ынхан гомдолтой байгаагаа хурлын эхэнд онцолллоо. 

Энэ талаар МАХН-ын дэд дарга Ц.Оюунбаатар “Манай материал ямар ч зөрчилгүй байхад дахиад бүртгэхээс татгалзлаа. МАНАН гэх улс төр, бизнесийн олигархи бүлэглэл Улсын дээд шүүхэд нөлөөлж байна.  Нөлөөлж байгаагийн нэг илрэл нь энэ шийдвэр юм. Ийм завхрал, хэлмэгдэл Монгол Улсад үргэлжилж байна. Эрүүгийн хуулинд байхгүй зохиомол хэргээр Н.Энхбаяр гэдэг хүнийг хэлмэгдүүлж байсан бол өнөөдөр намын дүрэм, мөрийн хөтөлбөрийг батлахад Дээд шүүх гажуудал гаргаж байна. Хууль хяналтын байгууллагыг улс төрийг гар хөл болгодог хэлмэгдэлтийг зогсоохыг МАХН шаардаж байна” гэв. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
хэрлэн
хүн тэжээвэл толгой цусдана.тэжээсэн бяруу тэрэг эвдэв
2018/06/05 66.181.185.135
zochin
MAN taigaa negd
2018/06/05 203.91.115.36
  • Recent
  • Most Read
  • Most Comment