8o
Улаанбаатар хот
mobile menu

Цэцийн хурлын тов гарлаа

2018-06-05 16:34:00

Зөрчлийн хэргийг хянан шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн шийдвэр эцсийн байна” гэсэн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн заалт нь Үндсэн хуулиар баталгаажсан шударга шүүхээр шүүлгэх болон шүүхийн шийдвэрийг давж заалдах эрхийг, мөн Дагнасан шүүхийн үйл ажиллагаа, шийдвэр нь Улсын дээд шүүхийн хяналтаас гадуур байж үл болох, Улсын дээд шүүхийн шийдвэр нь эцсийн байх тухай заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэх Үндсэн хуулийн цэцийн Дунд суудлын хуралдааныг товлолоо. Тодруулбал, 2018 оны зургадугаар сарын 13-ны өдөр хийхээр товлоод байна.

Дээрх маргааныг өмнө ньЦэцийнхуралдаанаар хэлэлцэх байсан боловч Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчийг хуралдаанд биечлэн оролцуулах шаардлагатай гэсэн үндэслэлээр хойшлуулсан билээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment