8o
Улаанбаатар хот
mobile menu

Хууль бусаар хятад архи борлуулж байсан иргэдийг илрүүлжээ

2018-06-05 18:00:00

Дорнод аймаг дахь Цагдаагийн газраас "Архи- Хяналт шалгалт” хэсэгчилсэн арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна. Энэ арга хэмжээний хүрээнд Нийтийн хэв журам хамгаалах тасаг, Эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагчид аймгийн "Шүр” худалдааны төвд хууль бусаар гар дээрээс архи согтууруулах ундааны зүйл зарж борлуулж байсан дөрвөн иргэнийг илрүүлжээ.

Тус иргэдээс БНХАУ-д үйлдвэрлэсэн чанарын баталгаагүй 450 граммын савлагаатай 81 ширхэг "Бажу” нэртэй архийг хураан авч Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 6.5-р зүйлийн 13-дахь хэсэгт заасны дагуу хариуцлага тооцсон байна.

Дээрх арга хэмжээний хүрээнд хилээр чанарын баталгаагүй архийг хууль бусаар нэвтрүүлсэн байж болзошгүй үйлдлийг Эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагчид шалгаж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment