8o
Улаанбаатар хот
mobile menu

Айл өрхөд хүнсний тусламж үзүүлнэ

2018-06-06 09:34:07

Өнөөдөр Туркийн Улаан хавирган сар нийгэмлэгээс Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны зорилтот бүлгийн 115 айл өрхөд тус бүр 30 кг хүнсний тусламжийн бүтээгдэхүүн тараах юм байна. Уг нийгэмлэг нь энэ жилийн хүмүүнлэгийн үйл ажиллагааныхаа хүрээнд асрамжийн газрууд болон Улаанбаатар хотын харьяа зарим дүүргийн /Чингэлтэй, Налайх, Сонгинохайрхан/ иргэдэд хүнсний тусламжийн бүтээгдэхүүн тараахаар төлөвлөсөн байна. Тус нийгэмлэг нь Туркийн Рамадан сарыг тохиолдуулан жил бүр Монгол Улсад хүмүүнлэгийн тусламж үзүүлдэг бөгөөд энэ жилийн хувьд 1000 гаруй өрхөд хүнсний туслалцаа үзүүлэх аж.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зочин
Ингэтлээ дордох гэж
2018/06/07 218.158.169.104
Б,Ц
Монгол,хүн,Төрийн,нуруунд,зайдалсан,луйварчин,хулгайч нарын,гайгаар,ийм,арчаагүй,байдалд,байхч,гэж,дээ
2018/06/06 103.10.23.116