8o
Улаанбаатар хот
mobile menu

"Монгол-Турк" сургуулийн тогооч нарыг ажлаас нь халах шийдвэр гаргажээ

2018-06-06 09:58:00

Энэ сарын 1-нд Орхон аймаг дахь Турк сургуулийн сурагчид хоолны хордлогод орж БОЭТ-ийн Халдвартын тасагт хүргэгдсэн хэрэг гарсан билээ. Одоогоор нийтдээ 40 гаруй хүн хордлогын байдалтайгаар эмчилгээ хийлгэж байгаа аж. Урьдчилсан байдлаар пирошки, будаатай хуурганд хордсон гэх дүгнэлт гарчээ. Хэвтэн эмчлүүлэгчдийн өтгөнөөс гарсан гэх “shingelii flexneri” нян болон бусад шаардлагатай хяналт, шинжилгээг хийж байгаа бөгөөд нарийн шинжилгээний хариу гараагүй байгаа аж.

Өнөөдөр өглөөний байдлаар Орхон аймгийн засаг даргын тамгын газрын шуурхай хуралдаанаар хариуцлага алдсан сургуулийн тогооч нарыг ажлаас халах хүртэлх арга хэмжээ авах шийдвэр гаргасан байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Ьв
Хөөрхий баярлуулах гээд арай их өгсөн биш буруутай боловоо. Тарвасаас болсон бхдаа
2018/06/06 27.123.214.123