8o
Улаанбаатар хот
mobile menu

Ц.Цогзолмаа: Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн 10 дугаар цэцэрлэгийн барилгын асуудлыг шийдвэрлэлээ

2018-06-06 11:13:00

Засгийн газрын хуралдаанаар Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулагдсан 10 дугаар цэцэрлэгийн барилгын санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэсэн байна.

Энэ талаар БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Энэ цэцэрлэгийн барилгын төсөв өнгөрсөн оны төсөвт суугдсан байсан ч барилгын зураг болон үнэ нь зөрсөнөөс шалтгаалан өнөөдрийг хүртэл барилгын ажил эхлээгүй байна. Харин өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулагдсан тусгай сургууль, цэцэрлэг, хөгжлийн төвийн асуудлыг цогцоор нь шийдвэрлэхээр боллоо. Тэр дундаа 10 дугаар цэцэрлэгийн шинэ барилгыг зургийн дагуу нь барих ажлыг шийдвэрлэлээ. Үндсэн зургийн дагуу 5.3 тэрбум төгрөгөөр барина. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд нь эмчилгээ сувилгаа, нөхөн сэргээх үйлчилгээг авах шаардлагатай байдаг. Тиймээс эдгээр хүүхдэд багш илүү арчилгаа, эмчилгээг хийдэг. Тухайлбал, тэднийг багш тэвэрч шатаар өгсөж, уруудахад хүндрэлтэй байдаг. Тиймээс тус цэцэрлэгийн хүүхдүүдэд зориулан анх удаа цахилгаан шаттай цэцэрлэгийг барихаар зураг төсөлд тусгаад байна. Манай яамнаас ирэх долоо хоногтоо багтаан тендерийг нээлттэйгээр зарлана” гэлээ.

Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

- 10 дугаар цэцэрлэгийн шинэ барилга ашиглалтад орсноор хүчин чадал нь нийт хичнээн хүүхдээр нэмэгдэх вэ?

- 120 хүүхдийн багтаамжтай байхаар зураг төсөл нь боловсруулагдсан. Үүнээс гадна Баянзүрх дүүрэгт тусгай хүүхдүүдийн 186 дугаар цэцэрлэг үйл ажиллагаагаа явуулж байна. Тухайн цэцэрлэгт гэнэтийн шалгалт хийхэд хүүхдийн дүүргэлт хангалтгүй байсан. Гадуур хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд олон байхад тэднийг авч сургаагүй мөртлөө хүүхдийнхээ тоог худлаагаа мэдүүлээд явж байсан нь тодорхой болсон. Тиймээс миний бие шийдвэр гаргаад эрхлэгчийг нь ажлаас нь чөлөөлсөн. Одоо энэ цэцэрлэг 100 хүүхдийг аваад ажиллаж байгаа. 10 дугаар цэцэрлэгийн хувьд 150 хүртэл хүүхдийг хүлээж авах бололцоо бий.

- Есдүгээр сарын 1-ны өдөр нийт хичнээн сургууль, цэцэрлэг шинээр ашиглалтад орох вэ?

- 2017 оны төсөв батлагдах үеэр улсын эдийн засгийн нөхцөл байдал сайнгүй байсан. Тиймээс ихэнх баригдаж буй сургуль, цэцэрлэгийн үнийн дүнгээс 500-800 орчим сая төгрөгүүд нь урьдчилсан байдлаар тавигдсан. Харин үлдсэн мөнгө нь 2019 оны төсөвт үргэлжлэн суугдахаар байгаа. Тиймээс энэ оны сүүлээр нийт сургууль, цэцэрлэгийн 30 хувь нь ашиглалтад орно. Үлдсэн нь 2019-2020 оны хичээлийн жилд ашиглалтад орно. 2019-2020 оны хичээлийн жилд "Хүүхэд бүр цэцэрлэгт" буюу 142 цэцэрлэг, 97 сургууль болон өргөтгөлийн барилгын үйл ажиллагаа бүрэн дүүрэн шийдэгдэнэ.

- ЭЕШ-ын хуваарьт өөрчлөлт орсон нь ямар учиртай юм бэ?

- ЭЕШ-ын хуваарьт өөрчлөлт ороогүй. Мөн ЭЕШ-ын тест задлагдах эрсдлээс сэргийлж чадсан.

Т.Хулан

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
ерден
Энэ авгайн арага барил нэгэл нэгэл бишээ хоноцийн сэтгэлгээ харагдапдал байгаанмдаа
2018/06/06 66.181.184.70
zochin
Saidaa bagsh nariinkhaa medleg, curgakh chadbar , hkaritsaa zergiig shalgana gej ogt duugarahkgyi um stalin l yriad bna, Ajilgyi mundag medlegtei bags
2018/06/06 64.119.16.68