8o
Улаанбаатар хот
mobile menu

Даян дэлхийн тогтвортой мал аж ахуй хөтөлбөрийн олон талт түншүүдийн 8 дахь удаагийн уулзалт болно

2018-06-06 11:19:00

“Даян дэлхийн тогтвортой мал аж ахуй хөтөлбөрийн олон талт түншүүдийн 8 дахь удаагийн уулзалт”-ыг Монгол Улсад анх удаа 2018 оны 6 сарын 11-15-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна.

Даян дэлхийн тогтвортой мал аж ахуй хөтөлбөр, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам хамтран зохион байгуулж буй 8 дугаар уулзалтад даян дэлхийн тогтвортой мал аж ахуйн түнш 34 орны 120 гаруй төлөөлөгчид, бүс нутгийн улсуудын Хөдөө аж ахуйн сайд нар, Монгол Улсын төлөөлөгчид оролцоно.

Төлөөлөгчид “Тогтвортой хөгжил-нүүдлийн мал аж ахуй” сэдвийн дор таван өдрийн турш чуулах бөгөөд НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангахад мал аж ахуйн салбарын оруулах хувь нэмрийг Монгол Улсаар төлөөлүүлэн дэлхий нийтэд харуулна.

Ийнхүү олон улсын “Даян дэлхийн тогтвортой мал аж ахуй хөтөлбөрийн олон талт түншүүдийн 8 дахь удаагийн уулзалт”-ыг Монгол Улсад зохион байгуулснаар нүүдлийн мал аж ахуйн онцлог, уламжлалт ёс заншлаа олон улсад сурталчлан таниулах, мал аж ахуйн салбарт баримталж буй бодлого, төсөл хөтөлбөрүүдийнхөө талаар гадны төлөөлөгчид танилцуулж, улмаар хөрөнгө оруулалт татах боломж бүрдэх юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Сарнай
Сайн байна уу. Уг арга хэмжээнд ороллцох хүсэлтэй байна. Хаана хэнд хандаж бүртгүүлэх вэ
2018/06/08 64.119.17.77
  • Recent
  • Most Read
  • Most Comment