8o
Улаанбаатар хот
mobile menu

Б.Найдалаа: ШХАБ-д элсэх асуудалд хариуцлагатай хандах хэрэгтэй

2018-06-06 11:40:00

"Хөдөлмөрийн Үндэсний Нам"-аас "Шанхайн хамтын ажиллагааны байгууллага"-ын талаар мэдээлэл хийж байна. Мэдээллийн эхэнд ХҮН-аас Монгол Улс ШХАБ-д элсэх асуудлаар ард нийтийн санал асуулга явуулах уриалга гаргаж байгаагаа онцолсон юм. 

ХҮН-ын дарга Б.Найдалаа "Монгол Улс эдийн засгийн чиглэлээр нэлээд олон байгууллагатай хамтын ажиллагаатай.  Төв азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага 31 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн байгаа. Үүнээс 600 орчим сая ам.долларыг Монгол Улс авч, төслүүдээ санхүүжүүлсэн. Харин Шанхайн хамтын ажиллагааны хөтөлбөр тодорхойгүй байна. Монгол Улс ШХАБ-д орсноороо эдийн засгийн ямар давуу тал бий болох вэ. Монгол Улс ямар үүрэг, эрсдэл хүлээх вэ гэдэг мэдээлэл олж авмаар байна. Дараа нь дүгнэлтээ хиймээр байна. Ингэж байж иргэдэд нээлттэй мэдээлэл хүргэе ШХАБ-д оорох эсэхээ шийдэх хэрэгтэй.  Өнөөдөр эрх барьж байгаа, дөрвөн жилийн хугацаатай албан тушаалтнууд энэ асуудлыг шийдэж болохгүй. ШХАБ-тай цуг Монгол Улсын 50, 100 жилийн хөгжлийн асуудал яригдаж байна. Тиймээс энэ асуудалд хариуцлагатай хандаж, олон нийтийг оролцуулахыг хүсч байна" гэсэн байр сууриа илэрхийлсэн юм. 

Д.Болор

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Zochin
Ene neg xunii yariad shiiddeg asuudal bish, Mongol ulsiin ireeduig shiidex tom asuudal. Gol ni orsonoor yamar davuu tal garax be gedgee xarax xeregtei, odoogoor bol bid ajiglagchaaraa baix ni zuv.
2018/06/07 223.104.178.130
Nam bus irgen
Tun zuv bair suurinaas handsan bna.
2018/06/07 122.201.21.56