8o
Улаанбаатар хот
mobile menu

Хорт хавдартай Ж.Уранчимэг сувилагчид хоёр өрөө байр бэлэглэжээ

2018-06-06 14:38:00

Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлгийн хавдрын тасгийн сувилагч Ж.Уранчимэг цусны цочмог явцтай үүдэл эсийн хорт хавдартай болохоо эмнэлгийн ажилчдын ажил хаялт, суултын үеэр олон нийтэд зарлаж байсан билээ. Тэрээр өнгөрсөн сард "Цензургүй яриа" нэвтрүүлэгт уригдан оролцсон. Тэгвэл Ж.Уранчимэгийг тус нэвтрүүлэгт орсны дараахан нэгэн залуу гэр бүл түүнтэй холбогдож байр бэлэглэхээр болсноо дуулгасан аж.

Сайхан сэтгэлт залуу хос сувилагч бүсгүйд хэлсэндээ хүрч байрныхаа түлхүүрийг өчигдөр гардууллаа. Энэхүү үйл явдлыг "Цензургүй сурвалжлага" багийнхан шууд дамжуулсан юм. Ж.Уранчимэг гурван охинтой өрх толгойлсон эмэгтэй юм. Өвчиндөө шаналж явсан түүнд туслахыг хүссэн хүмүүсийн цуглуулсан хандиваар эмчилгээний зардал нь бүрдэж ирэх долоо хоногт Энэтхэг улсыг зорихоор болсон байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
erka
ymar saihan setgeltei mundag zaluus be iimerhuu zaluusaar tor zasag mini duurbel mon saihnaa subilagch busgui mini hurdan edgeed ard tumniihee dund saihan amidraarai
2018/06/07 66.181.184.53
zzzx
Tiim sain hymyysiig gargaj ner ysin zarlaj talarhal ilerhiilmerr de
2018/06/06 66.181.188.90
Nam bus irgen
Az jargal eruul enh sain saihni deediin deediig husen eruue bugded ni.
2018/06/06 122.201.21.56
juju
Buyn tum bumaar urjiij yavnaa.Saihan uils
2018/06/06 103.229.120.140
Сүхбаатар
Байр бэлэглэсэн залуу хосуудад чин сэтгэлээсээ талархаж байна.Та бүхний юу санасан бүхэн чинь биелж байх болтугай
2018/06/06 66.181.161.23