8o
Улаанбаатар хот
mobile menu

“Мах, сүүний анхдугаар аян”-ны мах зах зээлийн үнээс 13-35 хувиар хямд үнэтэй байна

2018-06-06 14:44:06

2018 оны  6 дугаар сарын 04-ний байдлаар "Мах, сүүний анхдугаар аян"-ы хүрээнд Улаанбаатар, Дархан хотод нийт 8682,1 тонн мах борлуулаад байна. Үүнээс хонины мах 3770.3 тонн, ямааны мах 2349.9 тонн, үхрийн мах 2561.9 тонн мах борлуулж, борлуулалтын гүйцэтгэл 67.4 хувьтай байна. 

Үндэсний статистикийн хорооны 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар хонины ястай мах 7480, үхрийн ястай мах 8475, ямааны ястай мах 5065 төгрөгийн үнэтэй байна. Үүнээс үзвэл "Мах, сүүний анхдугаар аян"-ны мах зах зээлийн үнээс 13-35 хувиар хямд үнэтэй борлуулагдаж байгаа юм. 

2018 оны 5 дугаар сарын 24-ны мэдээ 

Өнөөдрийн байдлаар "Мах, сүүний анхдугаар аян"-ы хүрээнд Улаанбаатар, Дархан хотод нийт 7255 тн мах борлуулжээ. Үүнээс хонины мах 3073 тн, ямааны мах 1809 тн, үхрийн мах 2372 тн мах борлуулж, борлуулалтын гүйцэтгэл 56 хувьтай байна. 

Үндэсний статистикийн хорооны 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар хонины ястай мах 7520, үхрийн ястай мах 8490, ямааны ястай мах 5065 төгрөгийн үнэтэй байна. Үүнээс үзвэл "Мах, сүүний анхдугаар аян"-ны мах зах зээлийн үнээс 13-35 хувиар хямд үнэтэй борлуулагдаж байгаа юм.  

2018 оны 5 дугаар сарын 17-ны мэдээ

"Мах, сүүний анхдугаар аян"-ы хүрээнд 2018 оны 5 дугаар сарын 17-ны байдлаар Улаанбаатар, Дархан хотод нийт 6115,1 тн мах борлуулжээ. Үүнээс хонины мах 2536,5 тн, ямааны мах 1485,0 тн, үхрийн мах 2093,0 тн мах борлуулсан буюу борлуулалтын гүйцэтгэл одоогоор 47 хувьтай байна.

Зах зээлд хонины ястай мах 7465 төгрөг, үхрийн ястай мах 8345 төгрөг, ямааны ястай мах 5065 төгрөгийн үнэтэй байна гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Эндээс үзвэл, "Мах, сүүний анхдугаар аян"-ы хүрээнд борлуулж буй махны үнийн хувьд зах зээлийн үнээс 13-34 хувиар хямд үнэтэй байна. Одоогийн байдлаар нийслэлийн 6 дүүрэг, Төв аймгийн хоёр суманд нийт 140 худалдааны төв болон хүнсний дэлгүүрээс "Мах, сүүний анхдугаар аян"-ы хүрээнд борлуулж буй махыг худалдан авах боломжтой.

Мах худалдаалж буй цэгүүдийн мэдээллийг энд дарж авна уу. 

5 дугаар сарын 11-ний мэдээ 

"Мах, сүүний анхдугаар аян"-ы хүрээнд нэр бүхий 11 аж ахуйн нэгжүүд нийслэл Улаанбаатар хот, Дархан хотын хүн амын хэрэгцээнд зориулж, 12.8 мянган тн мах бэлтгэж, 2018 оны 4 дүгээр сарын 10-наас эхэлж худалдаанд гарч эхэлсэн. Тэгвэл 2018 оны 5 дугаар сарын 11-ний байдлаар Улаанбаатар, Дархан хотод нийт 4334.1 тн мах борлуулжээ. Үүнээс хонины мах 1754.9 тн, ямааны мах 1112.5 тн, үхрийн мах 1466.7 тн буюу нийт борлуулалтын гүйцэтгэл 34 хувьтай байна.

Дээр дурдсан аяны хүрээнд борлуулж буй үхрийн махыг 5500 төг, хонины махыг 5300 төг, ямааны махыг 4400 төгрөгөөр тус тус худалдаанд нийлүүлж байна.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment