8o
Улаанбаатар хот
mobile menu

Хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа Армийн дэлхийн аварга болсон ч алтан медалиа хураалгав

2018-06-06 16:16:00

Швейцарьт болсон буудлагын армийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд  Хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа тэмцээнийг тэргүүлж, дэлхийн аварга болсон ч түүний амжилтыг хүчингүйд тооцон, алтан медалийг хураажээ. Манай тамирчин хүзүүндээ өвчин намдаах наалт наасан байсныг тэмцээний дүрэм зөрчсөн гэж үзсэн байна. Тиймээс буудлагын дараа түүний оноог тэглэж, хоёрт орсон Хятадын тамирчныг түрүүлж, Герман, ОХУ-ын мэргэн буучдад мөнгө, хүрэл медаль олгожээ. 

О.Гүндэгмаагийн хань, Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар энэ талаар “Халз тулаан, бөхийн спортод л шүүлтийн будлиан гардаг юм болов уу гэж боддог байлаа. Гэтэл үгүй юм байна. Буудлагын спортод ч бас тийм зүйл байдаг юм байна. Өвдсөн хүзүүндээ жижиг лент наагаад ДАШТ-д оролцтол оноог нь тэглэчихлээ. Тэмцээн дууссаны дараа гэнэт ийм шийдвэр гаргах гэж. ДАШТ-ий өмнө яагаад сануулаагүй юм бэ.

Тэртээ, тэргүй шалгаж байгаад өрсөлдүүлсэн байж. Монголын буудлага, спортын холбооныхон шинэ дүрмийг тамирчдадаа цаг тухайд нь танилцуулах учиртай биз дээ. Тамирчид энэ мэтчлэн хохирсоор байх уу. Бидний цөөхөн монголчууд хаана ч, аль ч спортод ад үзэгдэх юм даа” хэмээн бухимдаж буйгаа илэрхийлэн, эхнэрийнхээ лент наасан хүзүүнийх нь зургийн хамт цахим хуудсандаа нийтэлсэн юм. Түүний постний дор Гавьяат тамирчин Д.Мөнхбаяр “Бүхэл бүтэн хоёр олимпын өмнөөс хэрэгжиж байгаа дүрмийг зөрчсөн бол хэлэх үг алга даа.

Буудлага харьцангүй шударга шүүлттэй спорт. Элдэв башир арга манай спортод даанч байхгүй л дээ. Лентний шалгалтыг тэмцээнд оролцсоных нь дараа хийдгийг мэдэхэд илүүдэхгүй нь дээ” хэмээн сэтгэгдэл үлдээсэн байв. Энэ талаар Монголын буудлага, спортын холбооныхноос тодруулахад “Тийм харамсалтай зүйл болсон нь үнэн. Тамирчид армийн ДАШТ-д өөрийн улсын Буудлага, спортын холбооны шугмаар бус Батлан, хамгаалах яамаараа дамжуулан оролцдог.

Тэгэхээр энэ тэмцээнийг Олон улсын буудлага, спортын холбооноос зохиогоогүй гэсэн үг. Манай холбооны шугмаар өрсөлдөөгүй, бид хамт яваагүй болохоор зөв, буруу гэж ярьмааргүй байна. О.Гүндэгмаа, дасгалжуулагч Л.Ундралбат нарыг Монголд ирэхээр нь тодруулж, илүү бодит мэдээлэл авах нь зүйтэй болов уу. Өмнө нь манай тамирчид лентнээс болж амжилтаа хураалган, оноогоо тэглүүлж байгаагүй” гэв.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зочин
Овоо босгоогүй бол......
2018/06/09 64.119.16.26
qwerty
Хэрэгжээд 10 жил болж байгаа дүрмээ энэ зиндааны тамирчин маш сайн мэдэж байгаа. Мэдсээр байж дүрэм зөрчиж байгаа нь үг хүн мань үнэхээр тэнэгээ л харуулж байга юм.
2018/06/07 112.72.14.212
Баатар
Энэ Гүндэгмаа дандаа л гоншигнож явдаг хүн. Өөрийн алдааг бусад руу халдаах дуртай хүн л дээ
2018/06/07 115.187.88.83
Алтандаваа
За яахад дээ. Ганц алдаа л биз. Захиан алдахгүй биз дээ.
2018/06/06 66.181.186.64
АРД
ТЭР ЗЭРГИЙН ЮМАНД ХОТОЙХ ТАМИРЧИН БИШ ШҮҮ ЧАДДАГ ЮМЫГ ЯАХ ВЭ ДЭЭ ИРЭХ ЖИЛ ОРОХДОО ДАХИАД Л АВААД ИРНЭ ЧАДАЛ БАЙХАД ЯАХ ВЭ ДЭЭ.
2018/06/06 112.72.14.94
хн
дүрмээ мэддэггүй үхэр монгол
2018/06/06 112.72.14.243
гайхаж байна
Монголын дасгалжуулагч нар энэ болохгүй гэж мэддэггүй юм уу? Ийм амархан зүйлээр алдаа гаргаж зардал гаргаж явсаны хэрэг гарсангүй дээ. Харамсалтай.
2018/06/06 66.181.185.216
123
өчнөөн тэмцээн уралдаанд явж байж энэ мэтээ мэддэггүй арай л юм биш үү,тэр холбооныхон ч гэсэн
2018/06/06 202.179.24.100
  • Recent
  • Most Read
  • Most Comment