8o
Улаанбаатар хот
mobile menu

Байр, суурь: ШХАБ-т элсэх нь зөв, буруу

2018-06-06 16:17:00

Шанхайн хамтын ажиллагааны байгууллага /ШХАБ/-ын энэ жилийн хурал энэ сарын 9, 10-нд Хятадын Циндао хотод болно. Энэ удаагийн хуралдаанд  Ерөнхийлөгч Х.Баттулга оролцох бөгөөд Гадаад харилцааны яамнаас бэлтгэл ажлыг хангаж эхэлжээ. Уг хуралдаанаас өмнө Монгол улс ШХАБ-т элсэх, эсэхээ шийдэхээр энэ өдрүүдэд УИХ-аар хэлэлцэж байна. Ерөнхийлөгч Х.Баттулга Эдийн засгийн форумын үеэр ШХАБ-т элсэх ёстой гэх байр, суурийг илэрхийлсэн. Энэ дагуу УИХ дахь намын бүлгүүд болон байнгын хороод, УИХ-аар уг асуудлыг хэлэлцэж буй. Гэхдээ эцсийн шийдвэр өнөөдрийн байдлаар гараагүй байна. 

Тэгвэл уг асуудлаар гадаад харилцааны мэргэжилтнүүд болон улс төрчид хэрхэн, ямар байр, суурь илэрхийлснийг хүргэе. 



УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар: Мэргэжлийн түвшинд нарийвчилсан судалгаа хийж байна 

ШХАБ-д Энэтхэг, Пакистан улс нэгдэж, 2015 онд ШХАБ өөрийн стратегийн баримт бичгийг боловсруулснаас хойш энэ байгууллагын талаар нөхцөл байдал олон улсын төвшинд өөр болж байна. Тиймээс Гадаад харилцааны яам мэргэжлийн төвшинд нарийвчилсан судалгаа хийж байна. Ерөнхий сайдын айлчлалын үеэр Хятадын талтай ШХАБ-ын асуудалд илүү нээлттэй хамтарч ажиллах тал дээр ажиллаж байна гэдэг өнцгөөс хандаж, ярилцсан. Уг байгууллагад Энэтхэг, Пакистан хоёр нэгдэж орсны дараа бид өөр өнцгөөс асуудалд хандаж, судалгаагаа хийж байгаа. Ингэхгүйгээр байдал өөрчлөгдчихөөд байхад бид хуучнаараа байж болохгүй. Дэлхий маш хурдтай өөрчлөгдөж байна шүү дээ.

Дипломат ч, доктор, профессор Ч.Даваадаш: ШХАБ-т элссэнээр Монгол Улсын үндэсний эрх ашигт нийцнэ

-ШХАБ-д манай улс ажиглагчаар олон жил явлаа. Одоо олон улсын байдал ихээхэн өөрчлөгдөж, маш ээдрээтэй болж байна. Өөрөөр хэлбэл, өчигдрийн зүйл өнөөдөр үгүй болж байх жишээтэй. АНУ, БНХАУ, ОХУ-ын бодлого, байр суурь, Европ, Арабын орнуудын байдал ч өөр болж, шинэ нөхцөл үүсч байна. Ернь олон улсын байдал тун эгзэгтэй,санамсаргүй тохиолдлын аюул гарчирэх эрсдэлийн төвшин өндөржижбайна. АНУ-БНХАУ, АНУ-ОХУ,АНУ-Арабын орнуудын хоорондын өнөөгийн харилцааг харвал урьдчилж таахын аргагүй нөхцөлбайдал үүсч мэдэхээр байна. Энэ тохиолдолд бид бүс нутагтаа өөрийнбайр сууриа бэхжүүлэх учиртай.Бүс нутагтаа бид ганцаардаж, өөрөө өөрийгөө салан тусгаарлаж болохгүй. Бид тэртэй тэргүй хоёр их гүрний хооронд "өндөгний доторх шар" шиг амьтад шүү дээ. Энэ нь хаанаас ч нэвтрэх орон зай үгүй гэсэн үг. Тиймээс бид энэ дотроос дэлбээлж гарч ирвэл аз. Хэрвээ ингэж чадахгүй бол байдал тиймэрхүү л байх болно. БНХАУ-ын зүгээс “Нэг бүс, нэг зам” гэх аварга том төслийг хэрэгжүүлж байна.Зарим нь болгоомжлоод ШХАБ-д орвол дарамт, шахалт үзүүлнэ гээд яриад байгаа. Энэ их хоёр гүрэн дарамт, даралтаа үзүүлэхдээ хүрвэл ШХАБ-д орсон ороогүйгээс шалтгаалахгүй. Тэгэхээр бид бүтэц дотор нь орж, идэвхтэй үйл ажиллагаа явуулаад, ШХАБ-ын жинхэнэ гишүүн болоод тодорхой төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхэд нь оролцоод явах нь зүйтэй. Ер нь ШХАБ-д орох нь ашигтай энэ тэргэхээсээ илүүтэй “орох нь зүйтэй” гэсэн үүднээс хандах нь чухал. Энэ асуудлаар Монгол Улс өөрийнхөө байр суурийг тодорхойлоод явахад болохгүй зүйл үгүй. ШХАБ-д элсээд жинхэнэ гишүүн болоод явах нь Монгол Улсын үндэсний эрх ашигт нийцнэ. Харин үүнд ухаантай, судалгаатай хандах хэрэгтэй.

С.Баясгалан:  Гол асуудал нь ШХАБ-д элсэх цаг нь мөн үү гэдэгт байгаа юм

/МУИС-ийн Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургууль, доктор/

-Геополитикийн талаас судалж үзвэл ШХАБ нь Евразийн хүчнүүдийг нэгтгэсэн холбоо юм.Үүнд гол хоёр тоглогч нь ОХУ, БНХАУ. Монгол Улсын хувьд газарзүйн нөхцөл байдлыг нь харвал хоёр том гүрний дунд төдийгүй Азийн төвд оршдог улс юм. Энэ талаасаа харвал бид хэзээ нэгэн цагт ШХАБ-ын гишүүн улс болох нь тодорхой.Учир нь бид далайд гарцгүй, аливаа харилцаа хоёр хөршөөр дамжин явах нь тодорхой. Гол асуудал нь ШХАБ-д элсэх цаг нь мөн үү гэдэгт байгаа юм. Монгол Улсын гадаад бодлогын гол анхаарал нь хөрөнгө оруулалт, чөлөөт худалдаа. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн чиглэл. Энэ утгаараа Монгол Улс бүс нутгийн интеграцид элсэхийг хичээж ирсэн.Үүний нэг тод илрэл нь АПЕК-тэлсэхээр өргөдлөө өгчихсөн байгаа.Харамсалтай нь АПЕК шинэ гишүүнэлсүүлэхгүй байгаа. ШХАБ анх2001 онд байгуулагдахдаа хилийн маргаан, бүс нутгийн энх тайван,аюулгүй байдал, терроризмын асуудлыг гол анхаарч ирсэн. 2003 онд болсон Ерөнхий сайд нарын Зөвлөлийн хуралдаанаас “Гишүүн орнуудын хооронд худалдаа,эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх хөтөлбөр” баталж гаргасан ч бүс нутгийн аюулгүй байдлын салбар дахь үйл ажиллагаа түлхүү явуулдаг. ШХАБ-ын орон зайд эдийн засгийн бодлого хэрэгжүүлж байгаа хоёр том орон нь ОХУ, БНХАУ юм. ОХУ-ын талаас энэ нь Евразийн эдийн засгийн холбоо, харин БНХАУ-ын талаас “нэг бүс нэгзам” юм. Гэхдээ хоёр хөршийн эдийн засгийн хөшүүргээр тус бүс нутагт нөлөөгөө тогтоох бодлого ШХАБ-ын дүрэмд заасан бодлоготой нийцэж байгаа болохоос ШХАБ-ын бодлого биш. ШХАБ-ын орон зайд эдийн засгийн хүчтэй орон ч байхгүй, дэд бүтцийн хувьд ч ЗХА болон АНД бүсүүдтэй харьцуулахад маш сул хөгжсөн орон зай юм. Харин хөрш хоёр орон ШХАБ дээр тулгуурлан өөрсдийн бодлогоо хэрэгжүүлж, нөлөөгөө өргөтгөх бодлого баримталж байна. Тэгэхлээр Монгол Улсын хувьд ОХУ-тай харилцаж, Евразийн эдийн засгийн холбоонд элсэх, мөн БНХАУ-тай харилцаж,“Нэг бүс нэг зам” төслийн хүрээнд Монголын хоёр эдийн засгийн бүс болох Алтанбулаг, Замын-Үдийг холбосон эдийн засгийн корридорыг байгуулах нь илүү ашигтай болов уу. Хоёр хөршийн явуулж буй гадаад бодлогын хүрээнд эдийн засгийн гадаад бодлогыг ШХАБ-тай холбож ойлгох нь өрөөсгөл гэж ойлгож байна.

УИХ-ын гишүүн Гадаад харилцааны сайд асан Ц.Мөнх-Оргил: ШХАБ-т элсэх шаардлагагүй гэж үзэж байна

Шанхайн хамтын ажиллагааны байгуулага жинхэнэ утгаараа цэргийн байгууллага биш. Гэхдээ энэ байгууллагын үүссэн, хөгжсөн түүх, одоо байгаа байдал, цаашаа ямар чиглэлээр хөгжих вэ гэдгийг нь хараад байхад  нэг талаас улс төрийн, нөгөө талаас цэргийн блок болох өндөр магадлал байна гэж үзэж байгаа. Ер нь Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад гишүүнээр элсэх үү, үгүй юү гэдгийг олон талаас нь харж судлах ёстой. Зөвхөн өнөөдрийн дотоод, гадаад улс төрийн байдлаар бус урт хугацаандаа их гүрнүүдийн харилцаа хаашаа, хэрхэн хөгжих, ерөнхий хандлага хаашаа байна, энэ хандлага дотор Монгол Улс ямар байр суурьтай байх вэ, энэ хандлагаас болоод манайд ямар дарамт шахалт ирэх вэ гэдийг олон талаас нь бодож үзэх хэрэгтэй. Би бол одоохондоо ШХАБ-д элсэх шаардлагагүй гэж үзэж байна. Өмнөх Засгийн газар ч тийм байр суурьтай байсан. Яагаад гэвэл Монгол Улс ажиглагч байхдаа энэ байгууллагаас хангалттай мэдээлэл авч байсан. Тэгэхээр бүрэн эрхт гишүүнээр элсэх, ажиглагч байхын ялгаа нь манай улсад ялгаагүй. Харин гадна талдаа Монгол Улс хоёр том хөршийн нөлөөнд бүрэн автаж байна гэдэг зураглал харагдана. Энэ байгууллага хаашаа хөгжих гээд байгааг сайтар харах ёстой. Өнөөдөр бодит амьдрал дээр хүйтэн дайн эхэлчихлээ. Энэ хүйтэн дайн дахиад хэдэн жил ч үргэлжилж мэдэхээр байна. Дайн сонгодог утгаар өрнөөд явах юм бол манайх шиг жижиг орнуудад асар их нөлөөтэй. Бид бүх түүхээрээ хоёр том их гүрний хэт их нөлөөнд орохгүйн төлөө тэмцэж ирсэн. Тусгаар тогтнол гэдэг бол зүгээр нэг НҮБ-ын гишүүн байхаас илүү бодит байдал дээр бие даасан бодлого явуулж чадах уу гэдэг асуудал байдаг. Монгол Улс 1990 оноос хойш гурав дахь хөршийн бодлоготой болж чадсан. Энэ гурав дахь хөршийн бодлогод ямар нөлөө орж ирэхийг олон талаас нь судлах хэрэгтэй.

Эдийн засгийн ухааны доктор, профессор Б.Санжмятав: Монгол Улс ШХАБ-д элсч энэ орон зайгаа эзлэх ёстой
 

-ШХАБ-д Монгол Улс гишүүнээр элсэх цаг нь болсон. Учир нь дэлхийн эдийн засгийн хөгжлийн гол хандлага нь даяаршил зогсоод бүс нутгийн интегралчлал хөгжиж байна. Манай улс бүс нутгийн интегралчлалд үндсэндээ оролцохгүй явж байгаа. Дэд бүтцүүд нь холбогдоогүй бусад орнуудтай чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах, эдийн засгийн холбоонд орох гэдэг асуудал байхгүй. Ганцхан Япон улстай эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулсан. Энэ нь манай улсын хувьд ашиггүй байгаа юм. Түүнчлэн дэлхийн эдийн засгийн болоод улс төрийн бодлогын төв хойд Америк Европоос Евроази руу шилжиж байгаа. Шилжиж байгаа орон зай нь хаана байна вэ гэхээр ерөөсөө ШХАБ-ын гишүүн орнуудын эзлээд оршиж буй орон зай. АНУ-ын Тагнуулын төв газрын дэргэдэх судалгааны хүрээлэнгээс хийсэн судалгаагаар 2050 он гэхэд нэгдүгээр эдийн засаг БНХАУ. Харин хоёрдугаар эдийн засаг нь Энэтхэг улс юм. Бусад нь энэ хоёр орны араас жагсаад явахаар байгаа. БНХАУ+АНУ Европын холбоотой тэнцэхээр тийм том болно. Энэтхэгүүнээс жаахан дутуу ч гэхдээ АНУ, Европын холбооноос том болох юм. Тэр үед ОХУ Япон улсын төвшинд очно. Ингэхээр дэлхийн бодлогын төв тэр чигээрээ ШХАБ-ын эзэлж байгаа орон зайн дээр орж ирнэ. Мөн аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгал ирж байгаа. Энэ нь үйлдвэрлэл үйлчилгээг, дизайн зургаас нь гаргахаас эхлээд, түүхий эдээрээ хангагдах, бүтээгдэхүүнээ үйлдвэрлэх, хэрэглэгчдэд хүргэх бүх сүлжээ нэг программаар явагдах юм. Энэ нь бүс нутгийн интегралчлал дээр суурилна. Хэрвээ бүс нутгийн интегралчлалд орж чадахгүй юм бол энэ сүлжээнд орж чадахгүй. Ингэхийн тулд Монгол Улс ШХАБ-д элсч энэ орон зайгаа эзлэх ёстой.

Т.Хулан

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Амар
Яасан олон юм гуцацгаадийн Нэг нь л шийдээчээ хүүрнүүдээ
2018/06/07 202.179.24.39
///???
Shanhain Hamtyn Niigemlegyn 2 gishun Pakistan Enetheg 2 hiliin/border/ margaantai dainy baidaltai bainga baidag. Teheer gishun bolood hyl hyazgaar amgalan bat boh boloh uu?????
2018/06/06 202.179.31.88
бц
Төвийг,сахих,нь,зөв
2018/06/06 103.10.23.116