8o
Улаанбаатар хот
mobile menu

Хуурайшилтын улмаас 112 удаа үүлэнд зориудаар нөлөөлжээ

2018-06-06 18:20:00

Онцгой Байдлын Ерөнхий Газар, Цаг уур, орчны шинжилгээний газартай хамтран үүлэнд зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүлэх үйл ажиллагааг жил бүрийн дөрөвдүгээр сарын 1-нээс эрчимжүүлэн ажилладаг.Хуурайшилт нэмэгдсэнтэй холбоотойгоор энэ оны дөрөв, тавдугаар саруудад 112 удаа үүлэнд зориудаар нөлөөлсөн байна.

Үүлэнд зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүлэх нь экосистемийн дасан зохицох, сэргэх чадварыг дэмждэг байна. Мөн хөрсний угтвар чийг, бэлчээрийн болон тарималургамлынургацыг нэмэгдүүлэх, усансан, гадаргынусны нөөцийг тэтгэх, тарималургамлыгмөндрөөсхамгаалах зэрэг ач холбогдолтой юм. Манай улсын хувьд үүлэнд зориудаар нөлөөлөх пуужингийн нөөц хангалттай байгаа гэж мэргэжлийн байгууллагаас мэдээллээ.

Хуурайшилтаас шалтгаалж жил бүр 1000-2000 ширхэг пуужин ашигладаг байна. Өнгөрсөн жилийн хувьд харин 1000 орчим пуужингийн нөөцтэй байсан нь нэлээд хүндрэл учруулжээ. Тиймээс энэ жилийн хувьд одоо байгаа нөөц дээрээ 1200 пуужин нэмж авахаар захиалга өгчээ. Пуужинг урд хөршид захиалгаар хийдэг бөгөөд нэг бүрийн үнэ нь 350-450 мянган төгрөг байдаг юм байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зочин
Мэдрэмжгүй мэдлэггүй хүний адгийн хэрэгцээ мөнгө төгрөгийн шуналтнууд ийм л хэмжээнд сэтгэнэ. Түүнээс цааш сэтгэх толгой нь хүрэхгүй л дээ
2018/06/07 122.201.31.13
Зочин
Хятадууд Монголчуудын үнэт зүйл шүтлэг бишрэл эрүүл мэндэд чухал бүхний эсрэг бидний өөрсдийн гараар болохгүй болгоныг хийлгэж байгаа. Түүний нэг нь "Тэнгэр" шүтлэгтэй биднийг тэнгэр рүү нь буудуулах
2018/06/07 122.201.31.13
зочин
энэ бол мөнгө угаах жүжиг, Монгол шиг ийм хуурай оронд үүлэнд зориудаар үйлчлэх ажлын эдийн засгийн үр ашиг 2% гэж л ойлгох хэрэгтэй. харьцангуй чийгшил 10-30% байхад үүлэнд нөлөөлж бороо орохгүй
2018/06/06 49.0.219.176
  • Recent
  • Most Read
  • Most Comment