8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөө маргаашдаа нутгийн зүүн хэсгээр бороо орж сэрүүн байна

2018-06-07 08:22:52

Малчид, иргэдэд зориулсан мэдээ:

Өнөө маргаашдаа нутгийн зүүн хэсгээр бороо орж сэрүүн байна.

2018 оны 06 дугаар сарын 06-ны 20 цагаас 06 дугаар сарын 07-ны 20 цаг хүртэлх 
цаг агаарын урьдчилсан мэдээ:

УЛААНБААТАР ХОТ: Үүл багасна. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 5-7 градус, өдөртөө 20-22 градус дулаан байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 18-23 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 10-15 градус, өдөртөө 26-31 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө нутгийн хойд хэсгээр бага зэргийн бороо орно. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 17-22 градус, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Зарим газраар бороо орно. Салхи зүүн хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 5-10 градус, өдөртөө 19-24 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орохгүй. Салхи хойноос секундэд 8-13 метр. Шөнөдөө 8-10 градус, өдөртөө 19-21 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Нутгийн зүүн хэсгээр бага зэргийн бороо орно. Салхи зүүн хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө Дундговийн нутгаар 6-11 градус, бусад нутгаар 10-15 градус, өдөртөө бүх нутгаар 20-25 градус дулаан байна.

2018 оны 06 дугаар сарын 08-наас 06 дугаар сарын 12-ныг хүртэлх 
цаг агаарын урьдчилсан төлөв:

8-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 9-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 10-нд баруун болон төв, зүүн аймгуудын нутгийн зарим газар, 11-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо орно. Салхи 8-нд Алтайн салбар уулсаар, 9,10-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 2-7 градус, өдөртөө 20-25 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 28-33 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 24-29 градус дулаан байна. 10-нд төвийн нутгийн хойд хэсгээр, 11-нд зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment