8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдрийн өрнийн зурхай

2018-06-07 09:50:22

ХОНЬ - (3/21-4/19)

Шийдвэр гаргах хэрэгтэй, хойш тавьж чадахгүй бол зүрх сэтгэлээ дагаж бусдыг нь март. Хамтран зүтгэгчид танаас зөвлөгөө авна. Бизнесийн орлого буурч, ашиг орлого багасвал асуудал хурцдахаас өмнө хурдхан банкин дээр очин, санхүүгийн асуудлаа зохицуулах хэрэгтэй. Банкны зүгээс хөрөнгө оруулалтын аюулгүй арга замын талаар танд зөвлөгөө өгнө.

ҮХЭР - (4/20-5/20)

Та энэ өдөр илүү тайван амгалан сэтгэл хангалуун байх бололтой. Гэр бүлийн халуун дүлаан уур амьсгал бүрэлдэнэ. Хайртай хүнтэйгээ хамт хүнсээ цуглуул. Харин дараа нь зарлагаа тооц. Сугалаанд азтай байх магадлал өндөр байна. Ажилдаа хэт улайран зүтгэхийн оронд чухал зүйлд л анхаар. Ахуй соёл өөр хүмүүстэй уулзахдаа сонирхолтой зүйл олж харна. Хууль зүйтэй холбоотой асуудалд анхааралтай бай. Амралт зугаалгаар явах үедээ хангалттай бэлэн мөнгөтэй яваарай.

ИХЭР - (5/21-6/21)

Од эрхэс, эд хөрөнгө мөнгө төгрөгтэй холбоотой асуудалд нөлөө үзүүлнэ. Бүгдийг нарийвчлан судлах хэрэггэй. Амралт аялал жуулчлалаар явахыг маш их хүсэх бололтой. Гэхдээ та мөнгөндөө захирагдах хэрэгтэй. Хэрэв тэгж чадвал та сэтгэл хангалуун байх болно. Хадам эцэг эхээрээ хүүхдээ харуулахыг гуйж, мөнгө төгрөгөө хэмнэ.  

МЭЛХИЙ - (6/22-7/22)

Энэ өдөр сайн үр дүн гаргахын тулд бодол санаагаа төвлөрүүлэх хэрэгтэй. Зарим нэг хэмжээний хурцадмал байдал бий болж таны уур дүрсхийж, сэтгэлийн хөдөлгөөнөө эвгүй байдлаар илэрхийлэх хандлага байна. Хэрэв боломжтой бол өглөө болох санал зөрөлдөөнд эвээр хандаж, бүхэл өдрийн турш үргэлжлэх хэрүүл маргаанаас зайлсхийхийг хичээ. Жолооч нар тээврийн хэрэгсэл жолоодохдоо онцгой анхааралтай байх нь чухал. Осол гарах эрсдэл ердийнхөөс өндөр байна.

АРСЛАН - (7/23-8/22)

Өнөөдөр таныг маш буурь сууртай, нухацтай байхыг шаардаж байна. Хамгийн түрүүнд санхүүгийн асуудлаа нэг тийш нь шийдэх хэрэгтэй. Нэг алхам ухраад илүү холыг харж сур. Та өөрийн төлөө биш бусдын эрх ашгийн төлөө л чармайн яваад байгаагаа бодолц. Санхүүгийн цохилт таны бодол санаа, сэтгэлд сөрөгөөр нөлөөлж, улс төр, гүн ухааны талаарх үзэлд тань өөрчлөлт орно.

ОХИН - (8/23-9/22)

Хэрвээ өнөөдөр бие махбодио эрүүл чийрэг хүчтэй байлгаж чадвал амжилтанд хүрэх болно. Аль болох тайван байж, Дарга удирдлагатайгаа зөрчилдөхгүй байхыг сануулая. Таны ажлын нөхцөл байдал бүтээмжинд тань сөргөөр нөлөөлж байсан ч энэ талаар даргадаа цухуйлгах хэрэггүй. Хүүхдийн эрүүл мэндийн асуудал хурдан сайжирснаар эцэг эхчүүд сэтгэл амрах болно. Эрүүл мэнддээ анхаарал тавь.

ЖИНЛҮҮР - (9/23-10/22)

Өнөөдөр маргаан хэрүүл хийхээсээ өмнө бодож, санамсаргүй зүйпээс зайлсхий. Хүн болгон тантай нэгэн түвшинд байна гэх хуурамч бодолоо таягдан хая. Таны авъяас өргөдөл бичих, олон нийтэд илтгэл тавих, сурталчилгаа бичих болон бусад төрлийн харилцаагаар илэрч болох юм. Шинэ хайр дурлал илүү сонрхолтой байна. Энэ нь танд шинэ содон санаа төрүүлэх, бас өөрийн илэрхийлэлийг өсгөх боломж юм.  

ХИЛЭНЦ - (10/23-11/21)

Өнөөдөр сэтгэл хөдөлж, дүрэлзэн асч мэднэ. Юм бүхнийг гэрэл гэгээтэй байлгахыг хичээ. Нар таны удирдагч гараг Ангарагтай тулгарснаар сансар огторгуйн сөрөг энергийг авч ирж магадгүй. Гаргасан жагсаалтад багтаасан бүх ажил хэргийг хийж дуусгах энерги, хүч, оюун ухаан танд хангалттай байна. Буд гараг одоо таны 9-р гэр болох Мэлхийн рүү хөдөлснөөр таны анхаарлыг холын аялал, их зүйлийг сурч мэдэхэд хандуулах болно.

НУМ - (11/22-12/21)

Өнөөдөр зөрүүд, өөрийнхөөрөө зүтгэдэг зангаараа дотны хүнээ гомдоож, улмаар зөрчил үүсгэж болзошгүй байна. Сэтгэл санаа, бие тавгүйтэх болон эд хөрөнгөтэй холбоотой асуудал үүсч магадгүй. Амьдралдаа ямар нэгэн зүйл өөрчлөх хүсэл төрөх эсвэл хаа нэг тийшээ аяллаар явахыг хүсч магадгүй юм. Хүнтэй танилцах эсвэл хайр сэтгэлийн хуучин холбоогоо сэргээх магадлалтай.  

МАТАР - (12/22-1/19)

Өнөөдөр эрч хүчээр дүүрэн, амжилттай өдөр байх болно. Өглөөгүүр cap таны талд байх тул сэтгэгдлээ илэрхийлэх, хожил авахад амархан байх болно. Чухал ажлуудын үйл явц ахицтай хэвээр байна. Та өглөөгүүр их зүйлийг амжуулна. Од гараг танд түлхэц өгөх тул боломжийг шүүрэн ав. Итгэл найдварыг чинь сорих ба одоогийн санаачлагатай байдлыг шалгана. Өдрийн турш насаар ахимаг матрынхны сэтгэл санаа уужуу тайван, амгалан байх ба мэдрэмж гарт тань илүү байна.

ЗАГАС - (2/19-3/20)

Завгүй өдөр ирж байна. Ялангуяа нэгэн зэрэг аз туршсан ажил хийдэг хүмүүс үүнд хамаарна. Юу ч хийж оролдсон бай авьяас чадвараа дээд зэргээр гаргах нь чухал. Яриа хэлэлцээр, хэлэлцүүлэгт нухацтай хандах хэрэгтэй. Буд гараг мэлхийн орд руу орсноор, таны дотоод мэдрэмж, өөрийгөө илэрхийлэх хүслийг тань сэргээж, онцгой их цаг хугацаа шаардсан үйл ажиллагаанаас аз жаргалыг мэдрэхийг шаардана.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
bi
khumkh yav
2018/06/07 183.177.98.182