8o
Улаанбаатар хот
mobile menu

ЦЕГ: Сэржмядаг охиныг хөнөөсөн хүмүүсийг баривчилсан гэх мэдээлэл худлаа

2018-06-07 10:58:00

Дорноговь аймгийн Замын-Үүд суманд 8 настай, Х.Сэржмядаг охин сураггүй алга болсноос хойш долоон сар гаруй хугацаа өнгөрч байгаа билээ. Энэ хугацаанд Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны даргаар ахлуулсан ажлын хэсэг шалгалтын ажиллагааг явуулж байгаа. Тэгвэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр охины талаар таагүй мэдээлэл гарах боллоо. Тодруулбал, охины амь насыг хөнөөсөн байж болзошгүй гэх хоёр хүнийг саатуулан шалгаж байгаа, Охины сураг гарлаа гэх зэрэг мэдээлэл гарч байна. 

 Энэ талаар ЦЕГ-аас тодруулахад " Х.Сэржмядаг охиныг хөнөөсөн хүмүүсийг баривчилсан гэх мэдээлэл гарч байна. Энэ мэдээлэл худлаа. Хэргийг одоо ч үргэлжлүүлэн шалгаж байгаа. Олон нийтийн анхаарлын төвд энэ хэргийг илрүүлэхийн тулд цагдаагийн бие бүрэлдэхүүн хэрэг гарсан өдрөөс хойш өнөөдрийг хүртэл нэг ч өдөр зогсохгүй ажиллаж байгаа. Охиныг олдох хүртэл эрэн хайх ажиллагааг зогсоохгүй" гэв. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл