8o
Улаанбаатар хот
mobile menu

34 шашны байгууллагын зөвшөөрлийг сунгахаар боллоо

2018-06-07 11:30:49

Шашны байгууллагын үйл ажиллагаатай танилцах хяналт шалгалтын Ажлын хэсэг НИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын 2018 оны 5-р сарын 10-ны өдрийн А/30 дугаар тушаалаар батлагдсан удирдамжийн дагуу ажлын хэсэг томилогдож  өнгөрсөн сарын 15,16-ны өдрүүдэд шалгалт хийжээ.  Тэгвэл  шалгалтад хамрагдсан нийт 46 байгууллагаас үйл ажиллагаа явуулж буй байрны хувьд эрүүл ахуйн шаардлагад нийцсэн, статистикийн болон ААН-ийн улсын тооллогод хамрагдсан, газрын болон үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээтэй, санхүү татварын зөрчилгүй, үйл ажиллагаагаа хэвийн явуулж байгаа 34 байгууллагын зөвшөөрлийг сунгахаар болжээ.

Зөрчилтэй 8 байгууллагын зөвшөөрлийн хугацааг сунгахгүй бөгөөд зөрчлийг арилгуулах, нэр бүхий 4 шашны байгууллагууд нь шалгалт хийх талаар урьдчилж мэдэгдсэн боловч байгууллага дээрээ байгаагүй, шалгалтад хамрагдаагүй тул дараагийн шалгалтанд хамруулахаар болжээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Кк
Морманы шашин хамгийн хэрэггүйн баыгаан монголд. Христийнхэн дандаа бэлэнчлэх хүний хандив мөнгөөр амьдрах гээд хүний алга дээш нь харуулдгүй харамч хүмүүс бдг юм шиг санагддаг бас мэдрэл нь зүгээр үү
2018/06/07 112.72.14.162