8o
Улаанбаатар хот
mobile menu

Ард нийтийн санал асуулгын тухай хууль батлагдлаа

2016-02-05 16:02:00

Өнөөдрийн чуулганы хуралдаанаар Ард нийтийн санал асуулгын тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв.Уг хуулийн төслийг батлахыг дэмжсэн Байнгын хорооны санал дүгнэлтээр санал хураалт явуулахад 93.3 хувийн саналаар дэмжигдлээ. Ард нийтийн санал асуулгын тухай хууль нь анх 1995 онд батлагдсан хэдий ч өнгөрсөн хугацаанд нэг ч удаа хэрэглэгдээгүй. Өнгөрсөн хугацаанд буюу 2015 оны 12 дугаар сарын 25-нд Сонгуулийн тухай хуулийн төсөл шинэчлэн баталсан тул тус хуулийн үзэл баримтлал, зарчимд Ард нийтийн санал асуулгын тухай хуулийг нийцүүлэх шаардлага үүссэн байна. Тиймээс нэмэлт, өөрчлөлт оруулан ийнхүү баталлаа. 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл