8o
Улаанбаатар хот
mobile menu

Д.Хаянхярваа: Прокуророос гишүүдийг эгүүлэн татах хүсэлт бүхий бичиг ирсэн нь үнэн

2018-06-07 13:40:00

УИХ дахь МАН, АН-ын бүлэг өнөөдөр ээлжит бусаар хуралдах гэж байна. Намын бүлгүүд гэнэтхэн хуралдах болсон нь шалтгаан нь Нийслэлийн прокурорын газраас УИХ-ын гишүүн Д.Гантулга, Д.Мурат нарын гишүүдийг эгүүлэн татах хүсэлтийг УИХ-ын хүргүүлсэн тэй холбоотой. Тодруулбал, тэднийг ёс зүйн зөрчил гаргасан хэмээн үзэж УИХ-ын гишүүнээс нь түдгэлзүүлэх санал прокурорын байгууллагаас ирсэн учраас ийнхүү намын бүлгүүд ээлжит бусаар хуралдахаар болсон гэнэ. Прокуророос эгүүлэн татах санал ирүүлснийг УИХ 48 цагийн дотор хуралдаж, хүлээж авах эсэхээ шийдвэрлэх ёстой юм. Тиймээс  намын бүлгүүд УИХ-ын гишүүн Д.Гантулга, Д.Мурат нарын ёс зүйн асуудлаар хуралдахаар болоод байна. 

МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваагаас энэ талаар тодруулахад "Нийслэлийн прокурорын газраас дээрх гишүүдийг эгүүлэн татах бичих ирсэн эсэх талаар тодруулахад "Прокуророос гишүүдийг эгүүлэн татах хүсэлт бүхий бичиг ирсэн нь үнэн. МАН-ын бүлэг УИХ-ын гишүүн Д.Гантулгын ёс зүйн асуудлаар бүлгийн хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцэхээр хуралдах гэж байна" гэв.  

Т.Хулан

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Mongol
Iimerhuu alban tushaaliin toloo yos surthuun, turiin hunii judgiig martsan nohduudiig zailuulah tsag hezee ireh bol.. Iim udirdlagatai namiin ner hund unalgyu yah ve
2018/06/11 83.78.94.40
Иргэн
Ямар их маягладаг,их уддаг,намчирхсан хаянхярваа юэ ?
2018/06/09 112.72.14.166
Зочин
Эргүү малнаас дор болсон УИХ гишүүд гэж наад багс бөөрний ажилаа дуусгаж болдоггүй юмуу Хаянхярваа гуай яасан ичиж зовохоо больчихсон дагзнууд вэ
2018/06/08 66.181.161.20
зочин
Улаан махны бузаруудыг зайлуулаа Хайран сайхан төрт ёс минь
2018/06/07 66.181.160.73
харамсаж байна
УИХ ын энэ хаянхярваа мэтийн хүмүүс хуулийг гууль болгохоо болих хэрэгтэй. Хүчингийн хэрэг бол ноцтой хэрэг шүү. МАН аа хамгаалая гэвэл гэмт хэрэгтэнг хуулийнханд өгч шалгуулах ёстой
2018/06/07 66.181.185.216
Зочин .
Мурат уихг бх ёсгүй
2018/06/07 64.119.27.122
Санаа
ДЭЭРЭЭ СУУДЛАА ОЛОХГҮЙ БОЛ ДОРОО ГҮЙДЛЭЭ ОЛОХГҮЙ гэдэг. УИХ-ын гишүүн хүний нэр төрийг гутаагсдыг ТӨР яахыг АРД ТҮМЭН харж байгаа шүү.
2018/06/07 122.201.26.172
Зочин
одоо яах бол УИХ нь
2018/06/07 202.21.113.110