8o
Улаанбаатар хот
mobile menu

228000 хүүхдэд дөрөв, тавдугаар сарын мөнгийг нөхөж олгоно

2018-06-07 16:40:00

УИХ хүүхдийн мөнгийг нийт хүүхдийн 80 хувьд олгох тогтоол баталсан. Энэ тогтоолын хэрэгжих хугацааг энэ оны дөрөвдүгээр сарын 1-нээс гэж заасан байгаа. Ингэснээр сар бүр 20 мянган төгрөг авч байгаа 630 мянга гаруй хүүхдийн тоо 228 мянга орчим хүүхдээр нэмэгдэж, хүүхдийн мөнгөнд олгож байгаа санхүүжилт 41 тэрбум төгрөгөөр өсөх юм. Тэгвэл энэ оны дөрөвдүгээр сарын 1-нээс хүүхдийн мөнгө авахаар болсон 228 мянган хүүхдийн дөрөв, тавдугаар сарын мөнгийг энэ сарын мөнгөн дээр нэмж олгох юм байна.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зочин
Хүүхдийн мөнгө яахав. Хаан банк цалингийн зээлээ ч өгч чадахгүй 4 хонолоо ш дээ. Дампуурч байгаа юм бишүү. Зээлийг 30 минутад гээд байсан хаана байна вэ
2018/06/08 103.10.21.59