8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдөр Д.Гантулга, Д.Мурат нарын "замыг" заана

2018-06-08 08:27:00

Өчигдөр УИХ дахь намын бүлгүүд ээлжит бусаар хуралдах тов гаргасан ч хуралдаагүй. Ээлжит бусаар хуралдах тов гаргасны учир нь Нийслэлийн Прокурорын газраас УИХ-ын гишүүн Д.Гантулга болон Д.Мурат нарыг эгүүлэн татах саналаа УИХ-д хүргүүлсэнтэй холбоотой. 

Улсын Ерөнхий прокуророос УИХ-д саналаа хүргүүлснээс хойш 48 цагийн дотор энэ асуудлыг хэлэлцэх журамтай юм байна. Хуулийн хугацаа нь өнөөдөр 17.00 цагт дуусгавар болох аж. Товчхондоо Д.Гантулга, Д.Мурат нарын гишүүдийг эгүүлэн татах эсэхийг шийдэх 8 цаг үлдээд байна. Хатуухан хэлэхэд намын бүлгүүд тэдний "замыг заана".   Д.Гантулга, Д.Мурат нар 8 цагийн дараа хэн болох бол . . . УИХ-ын уу, эсвэл . . . 

Тиймээс өнөөдөр намын бүлгүүд энэ асуудлаар ахиан ээлжит бусаар хуралдах юм байна. Яг одоогоо намын бүлгүүдийн хурал хэдэн цагаас товлогдсон нь тодорхой бус байна. Гэхдээ  дэс дарааллаараа бол намын бүлгүүд байр сууриа нэгтгэсний дараа УИХ-ын гишүүний Халдашгүй байдлын дэд хороо хуралдана, дараа нь Төрийн байгуулалтын байнгын хороо болон Хууль зүйн байнгын хороод хуралдах зэргээр үйл явц өрнөнө.

 Ингэснээр УИХ-ын чуулганы хуралдаанаар УИХ-ын гишүүдийг эгүүлэн татах эсэх асуудлыг хэлэлцэх юм. 

Тэгвэл тус хоёр гишүүний талаар намын нөхөд нь ямар байр суурьтай байгаа талаарх мэдээлэл Төрийн ордонд яригдаж эхэлсэн байна. Тодруулбал,  АН-ын бүлэг УИХ-ын гишүүн Д.Муратыг эгүүлэн татах нь зөв, буруу гэсэн эсрэг байр суурьтай байгаа гэнэ. Харин МАН-ын бүлэг одоогоор тодорхой байр сууриа нэгтгэсэн зүйл байхггүй гэсэн мэдээллийг эх сурвалж өгсөн юм.

Тэгвэл энэ асуудлаар өчигдөр МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваагаас тодруулахад "Нийслэлийн прокурорын газраас дээрх гишүүдийг эгүүлэн татах бичих ирсэн эсэх талаар тодруулахад "Прокуророос гишүүдийг эгүүлэн татах хүсэлт бүхий бичиг ирсэн нь үнэн. МАН-ын бүлэг УИХ-ын гишүүн Д.Гантулгын ёс зүйн асуудлаар бүлгийн хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцэхээр хуралдах гэж байна" гэсэн тайлбар мэдээлэл өгсөн юм. 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
irgen
zub zub iim 2 balai huur uursduu ybah es zuigui malnuudaa yadaj daraagiin malnuuddaa surgamj bolno
2018/06/08 43.243.161.23