8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2018-06-08 09:11:18

9:00 цагт: МУИС-ийн номын санд “Биотехнологийн хөгжил ба генетик нөөцийн ашиглалт” онол, практикийн бага хурал зохион байгуулна.

10:00 цагт: МУИС-ийн номын санд Японы эрдэмтэн Тэцузо Юшуни  болон БНХАУ-ын эрдэмтэн Жиа Генжо нар “Дэлхий нийтийн тогтвортой байдлын судалгаа, Дижитал бүс ба зам-Уур амьсгалын өөрчлөлт, гамшгийн эрсдэл” сэдвээр илтгэл тавина.

10:00 цагт: Улаанбааатар зочид буудалд “Хөргөлт агааржуулалтын талаар засвар үйлчилгээний техникийн ажилтнуудыг гэрчилгээжүүлэх тогтолцоог нэтвтрүүлэн хэрэгжүүлэх нь” зөвлөлдөх уулзалт болно.

10:30 цагт: Нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд "Талын салхи" олон улсын Мото наадмын зохион байгуулагчид мэдээлэл хийнэ.

11:30 цагт: Чингэлтэй дүүргийн 7-р хороонд байгуулах “Дэд бүтцийн төв”-ын шав тавих ёслол болно. 

11:30 цагт: “Үндэсний мэдээллийн төв”-д Газрын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр гадаадын иргэнд газар өмчлөх эсэх талаар хуульчид байр сууриа илэрхийлнэ.

14:00 цагт:  БХБЯ болон НЗДТГ-ын удирдлагууд Төв цэвэрлэх байгууламжийн хур лагийг үнэргүйжүүлэх, хөрс, бордоо хийх ажилийн явцтай танилцна.

Төрийн ордонд

09:00 цагт: Зүүн Азийн аварга шалгаруулах жүдо бөхийн тэмцээнд оролцох БНСУ, БНАСАУ-ын багийн төлөөлөл мэдээлэл хийнэ.

10:00 цагт: УИХ-ын чуулган хуралдана.

10:00 цагт:  "Төмөр замаар дамжин өнгөрөх ачаа тээвэрлэх нөхцөлийн тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр"-т гарын үсэг зурах ёслол болно.

“Монгол, Оросын санаачилга-2018” бизнес уулзалтын хүрээнд

09:00 цагт: Шангри-Ла зочид буудалд Монгол, Оросын хөрөнгө оруулалт, санхүүгийн салбарын хамтын ажиллагаа” салбар хуралдаан болно.

10:00 цагт: Шангри-Ла зочид буудалд Эдийн засгийн чуулга уулзалтын зохион байгуулагчид мэдээлэл хийнэ.

11:00 цагт: Сүхбаатарын талбайд Монгол, Оросын залуу жүдочдын нөхөрсөг тэмцээн болно.

12:00 цагт: Сүхбаатарын талбайд Монгол, Оросын залуу зохион бүтээгчдийн үзүүлэн тоглолт болно.

14:00 цагт:  Шангри-Ла зочид буудалд Эдийн засгийн чуулга уулзалтын үр дүнгийн талаар ОХУ-ын төлөөлөгчид мэдээлэл хийнэ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл