8o
Улаанбаатар хот
mobile menu

С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг үргэлжлүүлэн хорих эсэхийг өнөөдөр шийднэ

2018-06-08 10:33:26

Ерөнхий сайд асан С.Баяр, 28 дахь Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нарыг батлан даалтад гаргах, эсвэл үргэлжлүүлэн хорих эсэх шүүхийг шийдэх хурал өнөөдөр хуралдана. Шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхэд 15:00 цагаас болно. 

Өнөөдрийн шүүх хурлаар Нийслэлийн прокурорын газраас С.Баяр, Ч.Сайханбилэг нарын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хязгаарлалт тогтоох саналыг шүүнэ. Тэдэнд хилийн хорио тавьж, батлан даалтад гаргах санал хүргүүлснийг шүүх хэлэлцэх юм байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл