Жил бүрийн нэгдүгээр сарын 1-нээс хоёрдугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд төрийн албан хаагчдын ХОМ-ийг бүртгэн шинэчилдэг. Өнөөдрийн байдлаар ХОМ-ийн бүрдүүлэлт 91.2 хувьтай байна. Нийт 40 мянган хүн АТГ-т мэдүүлэг өгөх ёстой. Эдгээрээс 270 нь төрийн өндөр албан тушаалтан буюу түүнтэй адилтгах зиндааны алба хаагчид байна. Харин дээрх өндөр албан тушаалтнуудад УИХ-ын гишүүд багтах бөгөөд одоогоор 47 гишүүн хөрөнгө орлогын мэдүүлгээ өгөөд байна.
УИХ-ын 47 гишүүн хөрөнгө, орлогоо мэдүүлээд байна
2016-02-08 16:05:00