Яг одоо Төрийн ордонд УИХ дахь МАН-ын бүлэг Ерөнхий прокуророос ирсэн Д.Гантулга гишүүнийг эгүүлэн татах хүсэлтийг авч хэлэлцэж байна. Хурал хаалттай болж байна. Бүлгийн хуралдаанд МАН-ын дарга У.Хүрэлсүх, УИХ-ын дарга М.Энхболд нар биечлэн оролцож байгаа аж.
Бүлгээр саналаа нэгтгэсний дараа УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хороо хуралдаж, Төрийн байгуулалтын Байнгын хороонд санал дүгнэлтээ танилцуулах аж. Улмаар Хууль зүйн Байнгын хороогоор асуудлыг дахин оруулж, чуулганаар хэлэлцэх юм байна.
Дашрамд дуулгахад Ерөнхий прокуророос ирсэн хүсэлтийн хугацаа өнөөдөр 17:00 цаг дуусаж байгаа билээ.