УИХ дахь МАН-ын бүлэг УИХ-ын гишүүн Д.Гантулгыг эгүүлэн татах асуудлаар хаалттай хуралдаж шийдвэрээ гаргасан байна. Тодруулбал, Д.Гантулга гишүүнийг асуудлаар чуулганд задгай саналтайгаар оролцох шийдвэрт хүрсэн гэнэ. Учир нь бүлгийн гишүүд эсрэг тэсрэг байр суурьтай байгаа аж. Тухайлбал, УИХ-ын эмэгтэй гишүүд нилээд хатуу шийдвэр гаргах ёстой гэсэн бол эрэгтэй гишүүдийн зүгээс эгүүлэн татахгүй гэдэг байр суурийг илэрхийлсэн байна.
Одоо УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо болон Төрийн байгуулалтын байнгын хороо, Хууль зүйн байнгын хороод хуралдаж байж шийдвэрээ гаргах юм байна. Улмаар Д.Гантулга гишүүнийг эгүүлэн татах асуудлаар байнгын хороо, чуулганы хуралдаанаар нууц санал хураалт явуулах аж.