8o
Улаанбаатар хот
mobile menu

Д.Хаянхярваа: Д.Гантулгын асуудлыг нууц санал хураалтаар шийдэхээр боллоо

Сэтгүүлч Т.Хулан
2018-06-08 12:51:00

Яг одоо Халдашгүй байдлын дэд хороо хуралдаж ёс зүйн зөрчил гаргасан гэх УИХ-ын гишүүн Д.Гантулга, Д.Мурат нарын асуудлыг хэлэлцэж байна. Үүний дараа Төрийн байгуулалт, Хууль зүйн байнгын хороод мөн хуралдаж уг асуудлыг хэлэлцэх юм. Эдгээр хуралдаанаас үүдэн өнөөдрийн үдээс өмнөх чуулганы хуралдаан завсарлаад байгаа юм.  Прокуророос  УИХ-ын гишүүн Д.Гантулга, Д.Мурат  нарыг эргүүлэн татах хүсэлтээ УИХ-д  илгээсэн. УИХ энэ асуудлыг өнөөдрийн 17.00 цагаас өмнө шийдвэрлэж хариугаа өгөх ёстой. Тиймээс намын бүлгүүд болон  Халдашгүй байдлын Байнгын хороо, Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж буй нь энэ юм. 

Бид энэ талаар УИХ-дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваагаас тодруулахад тэрбээр “УИХ-ын гишүүн Д.Гантулгыг эгүүлэн татах асуудлыг бүлгийн хурлаар нэлээд нухацтай ярилцсан. Бүлгийн гишүүд өөрсдийн байр сууриа илэрхийлээд хувь гишүүд нууц санал хураалтаар оролцоно гэдэг шийдвэрээ гаргасан. Хуулийн дагуу холбогдох байнгын хороодоор орж нууц санал хураалт явагдана. УИХ-ын гишүүд өөрсдийн байр сууринаас саналаа өгнө. Чуулган дээр санал хураалт нууцаар явагдана” гэв.

Харин УИХ-ын гишүүн Я.Содбаатар "Бүлэг ямар нэгэн шийдвэр гаргаагүй байна. Эхлээд Халдашгүй байдлын дэд хороон дээр хууль хүчний байгууллагын удирдлагын мэдээллийг сонсох ёстой. Энэ бол хувь хүний асуудал гэхээсээ илүү парламентын бүрэн эрхийн асуудал. Тиймээс олон талаас нь харж байж шийдэх хэрэгтэй. Асуудал нь танилцуулгаар бидэнд орж ирээгүй байна. Танилцсны дараа би шийдвэрээ гаргана" гэлээ. 

Мөн УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар "Энэ асуудлаар ямар байр, суурьтай байгаагаа би Хууль зүйн байнгын хорооны хуралдаанд илэрхийлнэ" гэсэн юм. 

Т.Хулан

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
УИХ-ЫН ГИШҮҮНИЙ БҮРЭН ЭРХИЙГ ҮГҮЙ БОЛГОЁ
УИХ-ЫН БҮРЭН ЭРХ ГЭЭ Ч ЮМЫГ ҮГҮЙ БОЛГОЁ ЭНЭ ЭРХ ГЭМТ ХЭРЭГТЭНГ ХААЦАЙЛДАГ БАЙЖ ТААРАХГҮЙ АРД ТҮМЭНЭЭС ИТГЭЛ АВСАН ХҮН ХУУЛИЙН ӨМНӨ АДИЛХАН Л ЭРХ ЭДЛЭХ ЁСТОЙ.
2018/06/10 112.72.14.22
Зочин
Муратаа зайлуул
2018/06/08 103.212.119.47
Zochin
Zavkharsan yum. Khuulia murddug bolj boldoggyi yumuu khaashaa yum be. Ingej nyalganaj nyaltsagnaad baikh yamar kheregtei yum. Ene Khayankhyarvaa gej neg balai yum.
2018/06/08 202.179.30.194
Зочин
түмнээс сонгогдчихоод нууц гээд хулгай луйвраа яриад суудаг яацарцан муу өмхөрцөн хожуулууд вэ сда гэж
2018/06/08 202.179.27.248
шууд
шууд илээр шийдэж чадахгүй хөгийн юм яриад
2018/06/08 202.70.33.242