Өнгөрөгч амралтын өдөр Говь-Алтай аймагт малаа хариулж явсан эмэгтэй осгож нас барсан байна. Тус аймгийн Тонхил сумын Зүйл багийн иргэн 34 настай эмэгтэй Г сумынхаа Хүрэн хад гэх газар малаа хариулж яваад осгосон байдалтай олджээ. Эмэгтэйг эмнэлэгт хүргэсэн боловч тусламж авч чадалгүй нас барсан бөгөөд уг хэргийг Говь-Алтай аймгийн цагдаагийн хэлтэст шалгаж байна.
Малаа хариулж явсан эмэгтэй осгож нас баржээ
2016-02-05 17:22:00