УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо хуралдаж ёс зүйн зөрчил гаргасан гэх УИХ-ын гишүүн Д.Гантулга, Д.Мурат нарын асуудлыг хэлэлцсэн байна. Хуралдаанаар уг асуудлаар ямар шийдвэрт хүрснийг Халдашгүй байдлын дэд хорооны дарга, УИХ-ын гишүүн Ц.Нямдоржоос тодруулахад “Дэд хорооны санал дүгнэлтийг УИХ-аар ортол хэлдэггүй. Ямар ч байсан нэгдсэн санал, дүгнэлтэд хүрсэн. Санал дүгнэлтээ байнгын хороо чуулганд танилцуулна. Хуулийн хугацаа өнөөдөр дуусах учраас энэ асуудлыг өнөөдөр хэлэлцэж дуусгана" гэлээ.
Хуралдаанд УИХ-ын гишүүн Д.Гантулга, Д.Мурат нар оролцож тайлбар хийжээ.
Одоо үргэлжлүүлэн Төрийн байгуулалт, Хууль зүйн байнгын хороод мөн хуралдаж уг асуудлыг хэлэлцэх юм. Прокуророос УИХ-ын гишүүн Д.Гантулга, Д.Мурат нарыг эргүүлэн татах хүсэлтээ УИХ-д илгээсэн. УИХ энэ асуудлыг өнөөдрийн 17.00 цагаас өмнө шийдвэрлэж хариугаа өгөх ёстой юм.