8o
Улаанбаатар хот
mobile menu

Шүлхийн эсрэг вакцинжуулалт хийгдэж байна

2018-06-08 15:36:54

Энэ оны 4 дүгээр сард ОХУ-ын Мал, амьтан хамгаалах холбооноос шүлхий өвчнөөс сэргийлэх II ээлжийн 4 сая тун вакцин нийлүүлсэн. Уг вакцинаар Сүхбаатар, Дорнод, Хэнтий, Дорноговь, Говьсүмбэр, Булган, Архангай, Өвөрхангай, Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Өмнөговь, Дундговь, Төв, Улаанбаатар гэсэн 15 аймгийн 99 сум, дүүргийн 6 сая толгой малыг дархлаажуулалтад хамруулахаар төлөвлөсөн. Энэ дагуу 2018 оны хаврын шүлхийн вакцинжуулалтын гүйцэтгэл 17-96 хувийн биелэлттэй байгаа бөгөөд улсын хэмжээнд вакцинжуулалт 80 хувьтай явагдаж байна.

Одоогоор Архангай аймгийн Өгийнуур сумын Тоглох багт 5 дугаар сарын 26-нд бог малд шүлхий өвчний шинж тэмдэг илэрсэн. Тиймээс Өгийнуур сумын болон зэргэлдээ сумдын малыг вакцинжуулж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл