8o
Улаанбаатар хот
mobile menu

Шуурхай: Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг батлан даалтад гаргажээ

2018-06-08 16:03:00

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхээс Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг батлан даалтад гаргаж, хилийн хориг тавих прокурорын хүсэлтийг хэлэлцэж шийдвэрээ гаргалаа. Тодруулбал, Ч.Сайханбилэгийн таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хязгаарлалт тогтоох шүүхийн шийдвэр гарсан байна. 

Эргэн сануулахад, Оюутолгой төслийн хүрээнд Монгол Улсын Засгийн газар, “Айвенхоу Майнз Монголия Инк” ХХК, “Айвенхоу Майнз Лимитед”, “Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед” компанийн хооронд 2009 оны 10 дугаар сарын 6-ны өдөр байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээ, хувь нийлүүлэгчдийн гэрээ, 2015 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөг батлахад нэр бүхий албан тушаалтнууд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, илт хууль бус шийдвэр гаргаж, бусдад давуу байдал бий болгон хохирол учруулсан байж болзошгүй хэрэгт 2007-2009 онд Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан С.Баяр, 2014-2016 онд Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан Ч.Сайханбилэг нарыг холбогдуулан шалгаж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
харамсаж байна
МАН+АН -аас салж чадвал монгол авлигачидаасаа салах боломжтой. ИНГЭХийн тулд монголоо гэх сэтгэлтэй бүхэн 2020 оны сонгуулд МАН, АН ын эсрэг бүх нийтээрээ саналаа өгөх ёстой. ӨӨР ЗАМ АЛГА. МАН, АН ын
2018/06/08 66.181.185.216
  • Recent
  • Most Read
  • Most Comment