Өмнөговь аймгийг хөгжүүлэх иргэн бүрийг эрүүл саруул, ая тухтай орчин нөхцөлд ажиллаж амьдрах боломж бололцоог бүрдүүлэх ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж байна. Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан өрх гэр бүлийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд орон гэргүй, ам бүл олуулаа амьдардаг, өрх толгойлсон эмэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй нийт 20 өрхөд цагаан гэрийг гардуулан өглөө.