8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: С.Баярт хилийн хориг тавьж, Цайз захад гал гарсан өдөр

2018-06-08 18:40:00

Ажилт гаргана гэдэг тухайн өглөөг хэрхэн угтсанаас ихээхэн шалтгаалдаг юм шүү. Тийм учраас та бүхэн өглөө босоод заавал өглөөний цайгаа ууж байгаарай. Гэхдээ юу ч хамаагүй тааралдсан бүхнээ идэж болохгүйг мөн сануулж байна. Эрдэмтэд өглөө ямар хоол идвэл тохиромжтой болохыг судалж, өндөг хамгийн тохиромжтой хүнс болохыг тогтоожээ. Өглөөний цайгаа уухдаа өндөг тогтмол идэж байвал өдрийн турш эрч хүчтэй ажиллах тэжээлийг авдгаас гадна эрүүл мэндэд тустай болохыг Америкийн эрдэмтэд тогтоосон байна.

Эрдэмтдийн тогтоосноор, өглөө бүр өндөг идэх нь биеийн жинд нөлөөлөхгүй, харин ч эрүүл мэндэд тустай аж. Өндөгтэй хоол идэж ажлын өдрөө эхэлсэн хүн ажилдаа амжилт гаргах эрч хүчийг ихээр авдаг гэнэ. Тийм учраас та бүхэн маргааш өндөг идэхээ бүү мартаарай. Харин одоо та бүхэндээ "Монголын нэг өдөр" тойм мэдээллээ хүргэх гэж байна.

Ц.Нямдорж: Нэгдсэн саналд хүрсэн ч хэлэхгүй

УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо хуралдаж ёс зүйн зөрчил гаргасан гэх УИХ-ын гишүүн Д.Гантулга, Д.Мурат нарын асуудлыг хэлэлцсэн байна. Хуралдаанаар уг асуудлаар ямар шийдвэрт хүрснийг Халдашгүй байдлын дэд хорооны дарга, УИХ-ын гишүүн Ц.Нямдоржоос тодруулахад “Дэд хорооны санал дүгнэлтийг УИХ-аар ортол хэлдэггүй. Ямар ч байсан нэгдсэн санал, дүгнэлтэд хүрсэн. Санал дүгнэлтээ байнгын хороо чуулганд танилцуулна. Хуулийн хугацаа өнөөдөр дуусах учраас энэ асуудлыг өнөөдөр хэлэлцэж дуусгана" гэлээ. 

Хуралдаанд УИХ-ын гишүүн Д.Гантулга, Д.Мурат нар оролцож тайлбар хийжээ. 

Одоо үргэлжлүүлэн Төрийн байгуулалт, Хууль зүйн байнгын хороод мөн хуралдаж уг асуудлыг хэлэлцэх юм. Прокуророос  УИХ-ын гишүүн Д.Гантулга, Д.Мурат  нарыг эргүүлэн татах хүсэлтээ УИХ-д  илгээсэн. УИХ энэ асуудлыг өнөөдрийн 17.00 цагаас өмнө шийдвэрлэж хариугаа өгөх ёстой юм. 

Д.Цогтбаатар: ШХАБ-т элсэх эсэх асуудлыг хөрш орнуудаа хардаж, сэрдэхгүйгээр шийдэх боломжтой

Гадаад хэргийн сайд Д.Цогтбаатараас цаг, үеийн асуудлаар зарим зүйлийг тодрууллаа. 

-    Монгол улс ШХАБ-т элсэх, эсэхийг хэлэлцэж буй энэ үед “Монгол, Оросын санаачилга 2018” форум олж байна. Хоёр улсын харилцааг бүхий л түвшинд ахиулахыг зорьж буй энэ үед уг хурлыг зохион байгуулж буй нь ямар үр  дүнтэй гэж та харж байна вэ?

-    Хоёр улс хоорондоо худалдаа, хөрөнгө оруулалтынхаа бодлогод үйл ажиллагаагаа уялдуулах хэрэгтэй байна. Бид эндээ стандартаа сайжруулах хэрэгтэй. Чөлөөт худалдааны хэлэлцээртэй, хэлэлцээргүй манай бараа бүтээгдэхүүнийг гаргахад зохих стандартууд тавигддаг. Энэ тогтолцоогоо сайжруулж уг чиглэлд хөрөнгө оруулалт оруулах ёстой юм. Үүнээс гадна бизнесүүд хоорондоо уялдаатай байх хэрэгтэй. Ийм уулзалт бүрийн цаана шинэ харилцаа холбоо үүсч зах зээлээ олж авах боломж үйлдвэрлэгчдэд олдож байгаа юм. Өнөөдрийн хуралд бүс нутгийн захирагчид ирсэн байгаа. Ялангуяа хил орчмын худалдаагаа нэлээн хөгжүүлж ажиллах шаардлагатай байгаа. Манай иргэд хил орчмын худалдаанаас багагүй ашиг олдог. Тэгэхээр энэ чиглэлийг нь илүү хөгжүүлж өгөх ёстой. Хилийн хяналтын байгууллагууд иргэдээ ойлгодог тэдэнд үйлчилдэг тогтолцоо руу шилжих шаардлагатай. 

-    Манай үйлдвэрлэгчид Орос руу бүтээгдэхүүнээ гаргах сонирхол өндөртэй байна. Гэтэл татварын асуудал хүндрэл үүсгэдэг. Чөлөөт худалдааны хэлэлцээрээр энэ асуудал шийдэгдэх болов уу гэсэн хүлээлт байна. Энэ асуудал шийдэгдэх үү? 

-   Аливаа шийдвэрийг гаргахдаа судалгаа хийгээд үзэх хэрэгтэй. Түүнээс зүрхний дуудлагаар худалдааны ажлыг хийж болохгүй. Манайд ямар бодит боломж гарч байгааг харах хэрэгтэй. Ямар бүтээгдэхүүнд тарифын хэлэлцээр хийх ёстой гэдгээ маш сайн тодорхойлох ёстой юм. Өөрсдийнхөө гаргадаггүй бараа бүтээгдэхүүнд их хэмжээний татварын буулт авчихдаг. Тийм тохиолдол олон гарч байсан. Мөн гарал үүслийн тогтолцоо байна. Тухайлбал, манай улсаас Япон руу чацарганы шүүс гаргах гэхээр сахарын хэмжээ өндөр байдаг. Гэтэл сахар нь өөрөө Монголд үйлдвэрлэгддэггүй. Ингэхээр Монголын бүтээгдэхүүн биш болдог. Тэгэхээр татваргүй дэглэм үйлчлэхээ болих гээд байдаг. Чөлөөт худалдааны хэлэлцээрийг хийхээс өмнө маш сайн судалгаа хийх ёстой. 

- Монгол Улс ШХАБ-д элсэнэ гэх мэдээлэл гарснаас хойш нэлээд маргаан дагууллаа. Ер нь ШХАБ-д элсэх нь зөв үү, буруу юу. Гадаад харилцааны сайдын хувьд байр сууриа илэрхийлэхгүй юу? 

-Монгол Улс бол нээлттэй ардчилсан орон. ШХАБ-д элсэх эсэх асуудлаар хүн бүр янз бүрийн байр суурь илэрхийлж байна. Энэтхэг, Пакистан улс ШХАБ-д элсээд 2015 онд ШХАБ стратегийн бичиг баримт гаргасан. Үүнээс хойш нөхцөл байдал өөр болж байгаа. Тэгэхээр үүнийг улстөрч, судлаачид судлах хэрэгтэй гэсэн саналаа хэлж байна. Мэдээж энэ асуудлыг ярих эрхтэй. Гэхдээ нөгөө талаас нь харвал, ШХАБ-д элсэх эсэх асуудлыг бид дотооддоо ярьж, шийдэхгүй бол болохгүй. 

-Харин тийм. ШХАБ-д элсэнэ гэж ярьснаас хойш хоёр хөрш рүүгээ дайрах хандлага ажиглагдаад байх шиг? 

-Тийм. Энэ асуудал яригдсанаас хойш хоёр хөрш рүүгээ их дайрч байна. Үүнээс л их болгоомжилж байна. Одоо эсэргүүцэж байгаа хүмүүс Орос, Хятад хоёр улс нийлж байгаад Монголыг ганхуулах гэж байгаа мэтээр яриад байна. Гадаад бодлогын үзэл баримтлалд Монгол Улсын тусгаар тогтнолын гадаад хүчин зүйлийн тэргүүн эгнээнд Орос, Хятад улс байдаг юм. Үүний дараа бид бусад улс оронтой харилцаа тогтооно. Тэгэхээр Монголын тусгаар тогтнолын баталгааны гадаад хүчин зүйл нь энэ хоёр улс байгаа юм. Энэ хоёр улстай стратегийн түншлэлийн харилцаатай. Стратегийн түншлэлийн харилцаа гэдэг чинь оршин тогтнохуйн харилцаа. Өөрөөр хэлбэл, Монгол Улс оршин тогтноход энэ хоёр улсын түншлэл хэрэгтэй байгаа юм. Тэд нартай бид бүх л зүйлд хамтарч ажиллах хэрэгтэй. Тэднийг далдуур манай улсын тусгаар тогтнолд сөргөөр нөлөөлөх гээд байна гэдэг яриа чинь авцалдаагүй болчихож байгаа юм. Энэ асуудлыг дотооддоо яриад л шийдэх ёстой. Хөрш орнуудынхаа эсрэг зүйл ярих нь Монгол Улсын эрх ашигт нийцэхгүй.

-Та түрүүн ШХАБ стратегийн бичиг баримт гаргасан гэлээ. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

-ШХАБ стратегийн бичиг баримт гаргаснаас хойш нэг зүйл тодорхой болсон. Тодруулбал, энэ байгууллага цэргийн эвсэл биш. Аливаа нэг улсын эсрэг чиглэсэн байгууллага биш. Дотооддоо тулгамдсан асуудал болон терроризм, хар тамхитай тэмцэх зэрэг бидэнд хэрэгтэй олон асуудлыг ярьж байгаа. Манай монголд хар тамхины асуудал ямар хурц болж байгаа. Бид энэ үйл ажиллагааг явуулж байгаа далд бүлэглэлүүдийн талаар цагдаагийн байгууллага хоорондох мэдээллээр биш, тусгай мэдээллээр авдаг юм. Гэтэл энэ хоёр хөршийн тусгай байгууллагуудын мэдээллийг авч чаддаггүй бол энэ их далд мөнгөтэй хууль бус байгууллагуудын мэдээллийг олж авах боломжгүй. Энэ байгууллага жилдээ 380 гаруй хар тамхины хэрэг илрүүлдэг. Өдөрт нэг гэсэн үг. Бид энэ нөхцөл байдалд ийм мэдээллүүд хэрэгтэй. Энэ яриа хэлэлцээрээ эрүүлээр үргэлжлүүлэх ёстой. Бидэнд энэ асуудлыг хөрш орнуудаа хардаж, сэрдэхгүйгээр шийдэх боломжтой.

Д.Хаянхярваа: Д.Гантулгын асуудлыг нууц санал хураалтаар шийдэхээр боллоо

Яг одоо Халдашгүй байдлын дэд хороо хуралдаж ёс зүйн зөрчил гаргасан гэх УИХ-ын гишүүн Д.Гантулга, Д.Мурат нарын асуудлыг хэлэлцэж байна. Үүний дараа Төрийн байгуулалт, Хууль зүйн байнгын хороод мөн хуралдаж уг асуудлыг хэлэлцэх юм. Эдгээр хуралдаанаас үүдэн өнөөдрийн үдээс өмнөх чуулганы хуралдаан завсарлаад байгаа юм.  Прокуророос  УИХ-ын гишүүн Д.Гантулга, Д.Мурат  нарыг эргүүлэн татах хүсэлтээ УИХ-д  илгээсэн. УИХ энэ асуудлыг өнөөдрийн 17.00 цагаас өмнө шийдвэрлэж хариугаа өгөх ёстой. Тиймээс намын бүлгүүд болон  Халдашгүй байдлын Байнгын хороо, Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж буй нь энэ юм. 

Бид энэ талаар УИХ-дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваагаас тодруулахад тэрбээр “УИХ-ын гишүүн Д.Гантулгыг эгүүлэн татах асуудлыг бүлгийн хурлаар нэлээд нухацтай ярилцсан. Бүлгийн гишүүд өөрсдийн байр сууриа илэрхийлээд хувь гишүүд нууц санал хураалтаар оролцоно гэдэг шийдвэрээ гаргасан. Хуулийн дагуу холбогдох байнгын хороодоор орж нууц санал хураалт явагдана. УИХ-ын гишүүд өөрсдийн байр сууринаас саналаа өгнө. Чуулган дээр санал хураалт нууцаар явагдана” гэв.

Харин УИХ-ын гишүүн Я.Содбаатар "Бүлэг ямар нэгэн шийдвэр гаргаагүй байна. Эхлээд Халдашгүй байдлын дэд хороон дээр хууль хүчний байгууллагын удирдлагын мэдээллийг сонсох ёстой. Энэ бол хувь хүний асуудал гэхээсээ илүү парламентын бүрэн эрхийн асуудал. Тиймээс олон талаас нь харж байж шийдэх хэрэгтэй. Асуудал нь танилцуулгаар бидэнд орж ирээгүй байна. Танилцсны дараа би шийдвэрээ гаргана" гэлээ. 

Мөн УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар "Энэ асуудлаар ямар байр, суурьтай байгаагаа би Хууль зүйн байнгын хорооны хуралдаанд илэрхийлнэ" гэсэн юм. 

Ерөнхий сайд асан С.Баярыг батлан даалтад гаргаж, хилийн хориг тавихаар боллоо

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн шүүх хурал болж батлан даалтад гаргасан талаар мэдээллийг өмнө нь манай сайт хүргэсэн билээ. Мөн дөнгөж сая  Ерөнхий сайд асан С.Баярт холбогдох шүүх хурал болж өндөрлөлөө. Шүүхээс Ерөнхий сайд асан С.Баярыг  цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг цуцалж, хилийн хориг тавьж, гадуур байцаах шийдвэрийг гаргажээ. Тэдний биеийн байдалтай холбоотойгоор ийм шийдвэр шүүхээс гаргасан талаар өмгөөлөгчид нь мэдээллээ.

Шуурхай: Халдашгүй байдлын дэд хороо хоёр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхээр санал нэгджээ

УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны хуралдаанаар  УИХ-ын гишүүн Д.Гантулга, Д.Мурат нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэхийг 100 хувийн саналаар дэмжсэн байна. Үргэлжлүүлэн Хууль зүйн байнгын хороо яг одоо хаалттай хуралдаж байна. Дараа нь чуулганы нэгдсэн хуралдаанаар 2 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг эцэс хэлэлцэж шийдвэр гаргана. Эх сурвалжийн мэдээлснээр 2 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал нэг талдаа шийдэгдэж түдгэлзүүлэхээр болсон талаар мэдээллээ. 

Шуурхай: Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг батлан даалтад гаргажээ

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхээс Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг батлан даалтад гаргаж, хилийн хориг тавих прокурорын хүсэлтийг хэлэлцэж шийдвэрээ гаргалаа. Тодруулбал, Ч.Сайханбилэгийн таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хязгаарлалт тогтоох шүүхийн шийдвэр гарсан байна. 

Эргэн сануулахад, Оюутолгой төслийн хүрээнд Монгол Улсын Засгийн газар, “Айвенхоу Майнз Монголия Инк” ХХК, “Айвенхоу Майнз Лимитед”, “Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед” компанийн хооронд 2009 оны 10 дугаар сарын 6-ны өдөр байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээ, хувь нийлүүлэгчдийн гэрээ, 2015 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөг батлахад нэр бүхий албан тушаалтнууд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, илт хууль бус шийдвэр гаргаж, бусдад давуу байдал бий болгон хохирол учруулсан байж болзошгүй хэрэгт 2007-2009 онд Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан С.Баяр, 2014-2016 онд Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан Ч.Сайханбилэг нарыг холбогдуулан шалгаж байна.

С.Баасанбат: Өсвөр насны 2 хүүхэд тутмын нэг нь сэтгэл зүйн тулгамдсан асуудалтай байна

“Монгол өрх” сэтгэл зүйн хүрээлэнгийн захирал С.Баасанбаттай ярилцлаа.

-“Монгол өрх” сэтгэл зүйн хүрээлэнгээс өсвөр насны хүүхдүүдийн дунд судалгаа хийсэн гэсэн. Судалгааныхаа талаар болон судалгааны үр дүнгийн талаар мэдээлэл өгөхгүй юу?

-“Монгол өрх” сэтгэл зүйн хүрээлэнгээс 20 сургуулийн 11-17 насны өсвөр насны 8465 хүүхдэд сэтгэл зүй болон зөн төлөвийн судалгаа хийсэн. Бидний таамаглаж байснаар манай улс хөгжингүй орон учраас сэтгэл зүйн тулгамдсан асуудалтай хүүхдүүд 10 орчим хувь байх болов уу гэж таамаглаж байтал гурав дахин өндөр эрсдэлтэй тоо гарлаа. Энэ тоо бидний сэтгэлийг их зовоож байна. Судалгаанд хамрагдсан нийт хүүхдийн 58,3 нь сэтгэл зүйн хямрал, зан үйлийн ямар нэгэн тулгамдсан асуудадтай байна. Судалгааны үр дүнгээс шалтгаалаад боловсролын төвшин үндэсний аюулгүй байдлын хэмжээнд иржээ гэж хэлэх гээд байна. Судалгааны үр дүнгээс харахад дэлхий нийтээс манай боловсролын төвшин хоцорсныг илтгэж байна. Өөрөөр хэлбэл, 20 жилийн дараах нийгмийн ямар өөрчлөлт биднийг хүлээж байна вэ. Энэ өөрчлөлтийг урьдчилан харах төрийн бодлогогүй явж байна. Одоо дөнгөж төрж байгаа хүүхдүүдтэй ажиллаж эхлэхгүй бол 20 нас хүрчихсэн залуучуудтай ажиллахад үр дүн бага харагдаад байна. Боловсролын салбарт эрс шинэчлэл хийхгүй бол болохгүй байна.

-Хүүхдүүдэд яг ямар сэтгэл зүйн хямрал зонхилон тохиолдож байна вэ?

-Нарийвчилсан оношлогооны үр дүнд дараах асуудлуудаас үүдэлтэй сэтгэл зүйн хямрал зонхилон тохиолдож байна. Тодруулбал,

  • Гэр бүлийн асуудлаас үүдэлтэй сэтгэл гутрал, зан төлөвийн өөрчлөлт
  • Бүрэн бус гэр бүл, хойд эцэг эхийн асуудал
  • Хүчирхийлэл
  • Өөртөө итгэх итгэл
  • Амиа хорлох эрсдэл
  • Үе тэнгийн дарамт
  • Үерхэл нөхөрлөл
  • Цахим орчин дахь ялгаварлан гадуурхалт

Компьютер тоглоом, дэлгэцийн хамаарал, хорт зуршлаас болж байна гэсэн судалгаа гарсан. Үүнийг хэн ч анзаарахгүй байна. Ямар нэгэн үйл явдал болсоны дараа хэвлэл мэдээллийн хэрэгслээр л шуугиад өнгөрч байна. Тэгэхээр боловсролын салбарт сэтгэл зүйн үйлчилгээ шаардлагатай байна. Судалгааны үр дүнгээр сэтгэлзүйн тулгамдсан асуудалтай гарсан сурагчдын 25%-тай ганцаарчилсан уулзалт, ярилцлага, сэтгэл зүйн нарийвчилсан оношлогоо хийж сэтгэл зүйн зөвлөгөөнд хамруулаад байна.

"МАНАЙ УЛС ДЭЛХИЙ УЛС ОРОНТОЙ ХАРЬЦУУЛААД ҮЗЭХЭЭР АМИА ХОРЛОЛТООРОО ЭХНИЙ ТАВД ОРЧИХООД БАЙНА"

-Сургуульд эмчээс гадна сэтгэл зүйч ажиллуулах хэрэгтэй талаар зарим мэргэжлийн хүмүүс ярьдаг. Тэгэхээр цаашид боловсролын салбар ямар чиг хандлагаар ажиллах нь зүйтэй вэ?

-Тийм. Эрүүл мэнд болон иргэний боловсролын хичээлийг түлхүү оруулах хэрэгтэй байна. Мөн сургууль дээр эмч, нийгмийн ажилтнаас гадна боловсролын сэтгэл зүйч ажиллах хэрэгтэй. Монгол улс дөрвөн хүн тутмын нэг нь сэтгэл зүйн асуудалтай байна гэсэн судалгаа гарчихсан. Дэлхий улс оронтой харьцуулаад үзэхээр амиа хорлолтоороо эхний тавд орчихоод байна. Харин хүүхдүүдийг аваад үзэхээр хоёр хүүхэд тутмын нэг нь сэтгэл зүйн тулгамдсан асуудалтай байна. Сэтгэлийн зовлон шаналлаар дүүрэн явж байна. Зарим сургууль бүр ийм хүүхдүүдээ сургуулиас хөөдөг, ийм л харамсалтай байна. Хүүхдэд эцэг эхийн хайр, багшийн хайр, төрийн хайр л хэрэгтэй. 10, 20 жилийн дараах амьдралд бэлтгэхийн тулд одооноос ялах ялагдах, өрсөлдөх, хамтрах чадвар, асуудал тулгамдвал яаж даван туулах зориг, хатуужлыг л олгох хэрэгтэй байна.

Есөн сар хүртэлх хүүхдэд нинжин сэтгэлийг суулгадаг. Энэ хайр бол насан туршийн хөрөнгө оруулалт байдаг. 3 хүртэлх настай хүүхдүүдэд хүн чанарыг суулгадаг. Харин 6 нас хүртэл хөдөлмөрийн чадвар, амьдралыг шүүн тунгаах чадвартай болгох хэрэгтэй. Мөн өсвөр насанд нь эрдмийг яаж сурах, харилцахыг зааж өгдөг. Ер нь өсвөр насанд нь таван асуултанд нь хариулж өгчих. Тодруулбал, ямар авъяастай, ямар ажил хийдэг болох, би хаана амьдрах, ямар гэр бүлийн амьдралыг зохиоход бэлтгэх вэ гэдэг асуултад хариулт өгөхөөр болгочих хэрэгтэй.

-ЮНЕСКО-оос 2030 он хүртэл тавьсан боловсролын дөрвөн чиг хандлагыг тодорхойлсон байдаг. Тус дөрвөн чиг хандлагын талаар мэдээлэл өгөхгүй юу?

- Дэлхийн хөгжлийн цунамид нэрвэгдчихгүйн тулд дөрвөн чиг хандлагын хүрээнд ажиллах хэрэгтэй байна. Тухайлбал, сургуулийн сурагчидад суралцах, харилцах, хамтрах, амьдрах чадвар гэсэн дөрвөн тулгуур баганыг олгох ёстой. Үүнийг олгочих юм бол бид 20 жилийн дараах хорих ангийн зардал, халамжийн зардал, гэр бүл салалт, архидалтын асуудлыг шийдэж чадах юм гэж хэлэх гэсэн. Ирээдүйрүүгээ гар буугаар буудах  юм бол хожим бидэн рүү их буугаар буудна гэсэн үг ч бий.  Энийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр Германчууд юу гэж тодорхойлсон бэ гэхээр хүүхдэд хэрэгтэй цагт нь 1 ам.доллар зарцуулж чадах юм бол 27 жилийн дараа 12 дахин ашигаа өгдөг. Тэр ам.долларыг тухайн үед өгч чадаагүй бол 27 жилийн дараа 27 дахин хорт үр дагавар авчирдаг. Тухайлбал, хорих ангийн зардал, халамж, группын зардалаа нэмэх хэрэгтэй болно. Хэрэгтэй мөнгийг тухайн цаг үед нь зарцуулж чадах юм бол халамж авдаг биш татвар төлдөг хүнийг бэлдэнэ гэсэн үг. Өсвөр насны  хүүхдийн энэ асуудалд маргааш гэсэн ойлголт байхгүй. Тэдэнд өнөөдөр л хэрэгтэй байна. Өсвөр насны хүүхдүүддээ өнөөдөр анхаарч, сэтгэл зүйн туслалцаа үзүүлэж чадах юм бол 10, 20 жилийн дараах амьдралд нь хөрөнгө оруулалт хийж байна гэсэн үг. Тийм учраас “Монгол өрх” сэтгэл зүйн хүрээлэнгээс “Сэтгэл зүйн 10с дархлаа” хөгжлийн цогц үйлчилгээ үзүүлэх сарын аянг зарлаж байгаа юм.

-Аав ээж нар бас үр хүүхдээ төдийлөн анхаардаггүй нь сэтгэл зүйн гутралд ороход нөлөөлдөг байх. Тэгэхээр таны хүүхэд ямар ааш зан, зан төлөв гаргаад ирэх юм бол сэтгэл зүйчид хандах ёстой талаар эцэг эхчүүдэд зөвөлгөө өгөхгүй юу?

-Өсвөр насны хүүхэд болгонд сэтгэл зүйн туслалцаа хэрэгтэй. Энэ бол төрийн суурь үйлчилгээний нэг хэсэг. Ямар нэгэн асуудалтай болохоороо ч сэтгэл зүйн туслалцааг авдаг юм биш. 

Хүүхдээ ямар үед өндөр эрсдэлтэй гэж үзэх вэ гэхээр таны хүүхэд нойр муутай, шүдээ хавираад байвал, огцом цочимог уурлах, амархан уйлах, ямар нэгэн сөрөг үйлдэл хийгээд байвал, ямар ч идэвхи сонирхолгүй болох, сөрөг дайсагнасан үйлдэл хийгээд байвал  таны хүүхдэд тусламж хэрэгтэй байна гэж ойлгох хэрэгтэй. Тэгэхээд сэтгэл зүйчид тухайн хүүхэд юунаас болж сэтгэл гутралд ороод байгааг нь эхлээд судлах хэрэгтэй. Тодруулбал, анги хамт олон, аав ээж гэх мэт юунаас болж байгааг нь тогтоогоод хамтран ажиллах юм бол үр дүнд хүрнэ.

Хүмүүстэй таарсан мазаалайг хамгаалалтанд авчээ

Говь-Алтай аймгийн төвөөс 45 км-ийн зайтай газарт  явж байсан хүмүүстэй мазаалай таарчээ. Иргэд тус мазаалайг аймгийн төвийн байгаль орчныхон очиж мазаалайг хамгаалалтад авсан байна. Монголын улаан номд орсон амьтан аж. 

Мазаалай Говь-Алтай аймгийн Цогт сумын нутаг Баянтоорой тосгон дахь Говийн их дархан цаазат газрын хамгаалалтын нутагт Монголдоо төдийгүй дэлхийд нэн ховор амьтан юм.  Мазаалай хоол тэжээл, ус ховор үед ийнхүү тал руу бууж ирдэг талаар мэргэжилтнүүд онцолсон байдаг аж. 

Нөхөн болон дахин сонгуулийн саналын хуудасны загвар, тоог баталжээ

Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо өнөөдөр хуралдаж,  энэ сарын 24-ний өдөр болох Орон нутгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нөхөн болон дахин сонгуулийн бэлтгэл, зохион байгуулалттай холбоотой зарим асуудлыг хэлэлцэж шийдвэр гаргалаа.

Тухайлбал, нөхөн болон дахин сонгуулийн саналын хуудасны загвар, тоог баталлаа.

Мөн сонгуулийн хороодын үйл ажиллагаанд сонгуулийн автоматжуулсан системийн ашиглалтыг хариуцан ажиллах мэдээллийн технологийн багийг мөн сонгуулийн автоматжуулсан системд ашиглах программ хангамж, техник хэрэгслийн ажиллагааг шалган турших, баталгаажуулан гэрчилгээ олгох ажлыг зохион байгуулах үүрэг бүхий Ажлын хэсгийн тус тус байгууллаа. 

Цайз захад гал гарчээ

БЗД-ийн нутаг дэвсгэрт буюу Цайзын модны захад гал гарчээ. Торуулбал өнгөрсөн шөнө 00.30 цагийн үед тус захад гал гарсан гэх дуудлага Онцгой байдлыг газарт ирсэн банйа. Галын дуудлагын дагуу  Гал унтраах анги шуурхай ажиллаж галыг унтраасан байна.

Одоогоор галын гарсан шалтгаан, галд зэрэг хэрэг газар өртсөнийг тогтоогоор шинжээчид ажиллааж байгаа аж. Цайз зах нь нийслэл хотод мод, модон материалын төрөлжсөн томоохон худалдааны төвийн нэг билээ. 

Д.Мурат: Би гэмт хэрэг хийгээгүй

Прокуророос УИХ-ын гишүүн Д.Гантулга, Д.Мурат  нарыг эргүүлэн татах хүсэлтээ УИХ-д илгээсэн. УИХ энэ асуудлыг өнөөдрийн 17.00 цагаас өмнө шийдвэрлэж хариуг өгөх ёстой учраас өнөөдөр УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо болон Хууль зүй, Төрийн байгуулалтын байнгын хороод хуралдаж эхлээд байна. 

Үдээс өмнө Халдашгүй байдлын дэд хороо хуралдсан ч ямар шийдвэр гаргасныг нууцалж байгаа юм. Харин одоо Хууль зүйн байнгын хороо хуралдаж байна. Хуралдааныг хаалттай эхлүүлсэн ч УИХ-ын гишүүн Н.Оюундарь нээлттэй хуралдуулах горимын саналыг гаргасныг байнгын хорооны гишүүд дэмжив.

Ингээд уг хуралдаанаар УИХ-ын гишүүд хэрхэн, байр сууриа илэрхийлснийг хүргэе. Хуралдаанд УИХ-ын гишүүн Д.Гантулга болон Д.Мурат нар оролцсон юм.

Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгалан: Энэ хүнийхээ асуудлыг хэлэлцээд түтгэлзүүлээд өгнө үү

- УИХ-ын гишүүн бол жирийн иргэн бус хууль тогтоох дээд байгууллагын ажилтан, ард түмний элч. Тэгэхээр ийм хүнийг энгийн иргэний адилаар шүүхийн өмнө зогсоогоод байх боломжгүй. Гишүүний бүрэн эрхийн асуудал хөндөгдөх учраас би энэ асуудлыг УИХ-аар оруулж ирж байгаа юм. Хяналтын прокуророос УИХ-ын гишүүдийг эгүүлэн татах асуудлыг оруулж ирлээ. Энэ дагуу би та бүхэнд уг асуудлыг танилцуулж байна. Энэ хүнийхээ асуудлыг хэлэлцээд түтгэлзүүлээд өгнө үү. Үргэлжлүүлэн шүүхээр уг асуудлыг хэлэлцэе гэсэн саналыг би хэлж байна. УИХ-ын гишүүнийг эрүүгийн хэрэгт татаад шалгаад байх боломжгүй. Тэгэхээр энэ асуудлыг УИХ-аар хэлэлцэх хуулийн заалттай учраас би энэ асуудлыг оруулж ирсэн юм. Энэ хоёр гишүүнийг түтгэлзүүлж байгаад эрх зүйн байдлыг нь энгийн иргэнтэй адил болгосны дараа шүүхээр хэргийг нь хэлэлцэх нь зөв юм.

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил: Аль нь зөв юм бэ

- Заавал хоёр гишүүний эрхийг түтгэлзүүлж байж хэргийг нь шүүх хурлаар хэлэлцүүлнэ гэж та хэлж байх шиг байна. Гэхдээ түтгэлзүүлээгүй байсан ч шүүхээр хэлэлцүүлж болно гэсэн ойлголттой байсан. Аль нь зөв юм бэ.

Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгалан:  УИХ-ын гишүүнийг шүүхийн өмнө зогсоох хэрэггүй гэж бодож байгаа юм

- Одоогийн хуулиар гишүүний бүрэн эрхийг нь түтгэлзүүлээгүй байсан ч шүүхээр гэм буруутайг нь хэлэлцэж болно. Гэхдээ энэ нь шүүхийн бүрэн эрхийн асуудал. Миний хувьд УИХ-ын гишүүнийг шүүхийн өмнө зогсоох хэрэггүй гэж бодож байгаа юм.

УИХ-ын гишүүн Д.Мурат: Би гэмт хэрэг хийгээгүй 

- Би өөрийгөө гэмт хэрэг хийсэн гэж бодохгүй байна. Би өмнө нь Ерөнхий прокурорт дөрвөн удаа гомдлоо хүргүүлж байсан. Миний хувьд энгийн хүний адилаар шүүх хуралд оролцоно. Заавал түтгэлзэх шаардлагагүй гэж бодоод байна. Намайг тэр эмэгтэйг зодсон гэж байгаа ч гэрч байхгүй. Маш олон удаа гүтгэж, доромжиллоо. Хүн зодсон гэж зохиож байна. Би шүүх хуралд оролцоход бэлэн. Түтгэлзэх шаардлаггүй. Хохирогч тал гомдлоо татаж авсан. Би гайхаж байна. Одоогийн хуулиараа заавал түтгэлзэхгүйгээр шүүхийн хуралд оролцох боломжгүй. Би хэлмэгдэж байна. Энэ асуудлыг зөв шийдэж өгнө үү. Маш их харамсаж байна.

УИХ-ын гишүүн Л.Болд:  Энэ асуудлаар улс төрийн шийдвэр гаргаж болохгүй​​​​​

- Шүүхийн шийдвэр гарсаны дараа УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах асуудлыг хэлэлцэх хуультай. Гэтэл өнөөдөр бид түтгэлзүүлэх асуудлыг ярьж буй нь гайхмаар. Энэ асуудлаар улс төрийн шийдвэр гаргаж болохгүй.

Ингээд УИХ-ын гишүүдийг түтгэлзүүлэхээр хүргүүлсэн прокурорын хүсэлтийг дэмжих эсэхээр санал хураахын өмнө УИХ-ын гишүүн Ц.Нямдорж горимын санал гаргасан юм.

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж: Үнэхээр хүнд байна 

- Хуулийн дагуу нууцаар санал хураах ёстой. Энэ журмаараа явуулмаар байна. Бид энэ асуудлыг ч хаалттай хэлэлцэх ёстой. УИХ-ын гишүүдийн гэр бүлийн болоод хэргийн мөрдөн байцаалтын нууцын асуудал ч бий.  Үүнийг ингэж хамаагүй ярьж болох юм уу. Үнэхээр харамсалтай байна. Энэ асуудлыг чинь хэлэлцэхэд их хэцүү байдаг юм байна. Нэг талаас хувь хүний асуудал яригдаж буй ч нөгөө талаас төлөөлөх эрхийн асуудал хөндөгдөөд байна. Цаашлаад төрийн тогтвортой байдал хүчний харилцааны асуудал ч хөндөгдөнө. Энэ их эмзэг асуудал. Үүний өмнө хуралдсан Халдашгүй байдлын дэд хороо маш хүнд нөхцөлд хуралдлаа. УИХ-ын гишүүний халдашгүй байдлыг хамгаална гэж Үндсэн хуульд заасан байдаг. Түтгэлзүүлж байж УИХ-ын гишүүний нэр холбогдсон хэргийг шүүхээр хэлэлцэх ёстой. Үүнийг ойлгох нь зүйтэй.

Ингээд УИХ-ын гишүүн Д.Муратыг түтгэлзүүлэх эсэхийг дэмжих эсэхээр санал хураахад нийт гишүүдийн олонх нь дэмжсэнгүй. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
МАН, АН ыг үзэн ядаж байна
Монголын хуулийн байгууллагууд МАН+АН д үйлчилдэг үйлчилгээний хүмүүс болжээ. МОНГОЛД шударга ёс ч ярих хэрэг алга
2018/06/09 66.181.185.216
  • Recent
  • Most Read
  • Most Comment