8o
Улаанбаатар хот
mobile menu

Ерөнхий сайд мотоцикл унаж буй 2 дахь тохиолдол ба "Талын салхи-2018”

2018-06-09 11:00:27

"Талын салхи-2018” олон улсын мото спортын наадмын оролцогчид өнөөдөр Сүхбаатарын талбайгаас хөдөлнө. Наадамд ОХУ-аас 50, БНХАУ-аас 50, Монголоос 350 гаруй, ӨМӨЗО, Франц, Германы нийт 790 мото спортын тамирчин оролцох юм байна. Тэд Сүхбаатарын талбайгаас Тэрэлж дэх “Мондэ” амралтын газар руу хөдлөх аж. 

Түүнчлэн 'Мондэ' амралтын газарт байрлах мото наадмын талбайд 300-400 мотоциклийн үзэсгэлэн гарах бөгөөд Харанга, Хурд, Нисванис, Ice Top, реппер Big Gee, NMN зэрэг хамтлаг дуучдын тоглолт, уран нугаралт, циркийн үзүүлбэр болох юм байна. Мөн наадмыг Ерөнхий сайдын ажлын алба, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын оролцоотой зохион байгуулж байгаа юм.

Дашрамд дурдахад, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх мотоциклын спортын хорхойтон бөгөөд тус арга хэмжээг нээн парадад оролцох юм байна.Энэ талаар “Монголын чопперчин ахан дүүс” ТББ-ын гишүүн Б.Болдбаатар "Талын салхи 2018" олон улсын мото наадамд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх мотоцикл унаж цуваанд явах болсон нь том онцлог болж байна.

Миний мэдэхээр энэ нь дэлхийд Ерөнхий сайд мотоцикл унаж буй хоёр дахь тохиолдол болж бүртгэгдэх нь.  Оросын холбооны ерөнхийлөгч Путин ерөнхий сайд байхдаа мотоцикл унаж байсан" гэв. Чопперчид холбоо болон нэгдэж Замын цагдаагийн албатай хамтран ажилласнаар мотоциклын осолд өртөх иргэдийн тоо тогтмол буурч байна. Учир нь чопперчид замын хөдөлгөөний аюулгүй байдал, техникийн болон хувцас тоноглолын аюулгүй байдалд хамгийн их анхаардаг байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
иргэн
хийх ажилгүй бол чопперрчтэйгээ нэгдээд л мотоциклоо унаад хэдэн тэр бумын хадгаламжаа идээд хэвтэж бай л даа
2018/06/10 64.119.17.127
Zochin
Yos zuitei bsildaa omsoj bui huwtsasniihaa uchir utgiig medehuu
2018/06/10 66.181.161.88
Hvrelsvh
Teneg pizda ard irgedee geh setgel algaa yaj amidarch vhelteigee tentsej bgaag ni medeh suhuu alga zvgeer l neg olnii anhaarald oroh durtai sanaatai nuhur
2018/06/09 103.10.21.76
зочин
Хүрэлсүхэд хийх ажил алба байхгүй болсон байх өө.хятад улс нэг тэрбум доллараар монголыг худалдаж авсан байх өө
2018/06/09 66.181.190.236
зочин
Засгийн эрхийгбулааж авсан чотгор минь ардтумнийхээ толоо ожилоо хийгээч газар нутаг ард тумэн чинь хэцуухэн байна. чиний зугаалдаг цаг биш хар тэнэгээ.
2018/06/09 109.252.87.92
Зочин
Путиныг дууриагаад л түүний хажууд хоосон ам шалдан гуя. Олон түмнийг татах гэж.
2018/06/09 59.153.113.60
ЗОЧИН
муу сагсуу, мангар
2018/06/09 66.181.179.207