8o
Улаанбаатар хот
mobile menu

Жилд 560 орчим хүн ослын улмаас амь насаа алдаж байна

2018-06-09 13:30:00

Зам тээвэр хөгжлийн яам энэ оныг Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах жил болгож  хүүхдийг ослоос хамгаалъя арга хэмжээг санаачилсан. Энэ хүрээнд авто машин борлуулагч томоохон аж ахуйн нэгжүүд өчигдрөөс эхлэн худалдаж байгаа машиндаа хүүхдийн хамгаалалтын суудлыг дагалдуулахаар боллоо. 

Манай улсад зам тээврийн ослын улмаас жилд 500 гаруй хүн амь насаа алдаж байгаа бол зөвхөн нэг сарын хугацаанд 1500 орчим хүн гэмтжээ. 5-9 насны хүүхдийн нас баралтын шалтгааны 43 хувийг зам тээврийн осол эзэлж байна. Олон улсад хүүхдийг ослоос сэргийлэх хамгийн үр дүнтэй арга бол зориулалтын суудалд аюулгүй байдлыг ханган тээвэрлэх явдал юм. Хүүхдийг 9 нас хүртэл нь тусгай суудалд суулган тээвэрлэх шаардлага тавьдаг улс ч байдаг. Харин манай улсад 0-3 насны хүүхдийг тусгай суудалд, түүнээс дээш насных бол харгалзах хүнтэй тээвэрлэнэ гэж дүрэмдээ заасан байдаг. Гэвч хамгаалалтын суудалны хэрэглээ хангалттай хэмжээнд биш байна.

Автомашин борлуулагч дистрибютор компаниуд өнөөдрөөс эхлэн борлуулж байгаа машиндаа хүүхдийн аюулгүйн суудал дагалдуулан өгч эхэллээ. Тэд жилд дунджаар 2000 гаруй машин борлуулдаг байна. Өөрөөр хэлбэл ийм тооны хүүхдийн аюулгүй байдлыг хангана гэсэн үг юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл