8o
Улаанбаатар хот
mobile menu

Сурагчид 3D явган хүний гарч зуржээ

2018-06-09 13:55:00

Арвайхээр хотын Ерөнхий боловсролын дөрөвдүгээр сургуулийн 11Б ангийн сурагчид өөрсдийн санаачлагаар гэр хорооллын дундах машин зам дээр анх удаа 3D явган хүний гарц зурсан байна.

Нийслэлд өнгөрсөн оны аравдугаар сард Монголын Радиогийн "Хүүхэд Залуучуудын редакц"-иас санаачлан "Аз жаргалтай гудамж" бүтээлч аян эхлүүлж, эрсдэлтэйд тооцогдох сургууль орчимд замын хөдөлгөөний стандарт тэмдэг, лед гэрэл байрлуулж, хурд сааруулагчийг тодруулан, явган хүний гарцыг 3D болгон шинэчилж байв.

Энэ хүрээнд МҮОНРТ-ийн урд байрлах гарц, мөн нийслэлийн Баянгол дүүргийн 46 дугаар сургууль, 28 дугаарр сургуулийн ойролцоох гарцыг 3D болгосон билээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Uher mongol
Гарц гарц гарц
2018/06/11 172.58.21.96
Зочин
Танайд сайт хариуцсан монгол хүн байна уу? Гарч биш гарц гэдгийн шүү дээ. Мөнгөө хэмнэх санаатай бол ядаж дунд сургууулийн ахлах ангийн гайгүй сайн сурдаг хүүхдээр үг үсгийн алдаагаа хянуулж бай.
2018/06/10 139.5.218.11