8o
Улаанбаатар хот
mobile menu

Хорт хавдрын 10 тохиолдлыг илрүүлжээ

2018-06-10 11:15:00

“Хавдрын эсрэг хамтдаа аян” Увс аймагт эхэлсэнээс хойш эхний гурван өдрийн байдлаар нийтдээ 955 хүнд үзлэг хийгдэж, хорт хавдрын 10 тохиолдлыг илрүүлээд байна. Тодруулбал, улаан хоолойн нэг, ходоодны дөрөв, элэгний дөрөв, арьсны байрлалтай хорт хавдар нэг тус тус оношлогджээ.

Энэ дагуу одоогоор элэгний хорт хавдрын элэг тайрах хагалгаа нэг, хөхний хагалгаа нэг, бусад хоёр, нийтдээ дөрвөн хагалгаа хийгээд байна. “Хавдрын эсрэг хамтдаа аян” Увс аймагт энэ сарын 4-10-ны хооронд буюу зургаан өдрийн хугацаанд үргэлжлэх юм. Тус аянд хамрагдахаар хөдөөгийн сумдаас болон аймгийн төвөөс олон хүмүүс зорьж ирсээр байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
амжилт хүсье
Хавдарын эмч, эмнэлгийн ажилтан нар ард түмэндээ боломжоороо л сэтгэлийн болон эмчилгээни тус үзүүлж байна даа. ТА нарт баярлалаа.
2018/06/10 66.181.185.216