8o
Улаанбаатар хот
mobile menu

Мэргэшсэн жолоочийн үнэмлэхгүй 6 жолооч автобус жолоодож явжээ

2018-06-11 09:52:00

Нийтийн тээврийн үйлчилгээнд ажиллаж буй автобус, троллейбусны цэвэрлэгээ, өнгө үзэмж, техникийн бүрэн бүтэн байдалд Нийслэлийн Тээврийн газрын Автотээврийн хяналтын улсын байцаагч нар хяналт, шалгалт хийж байна. Шалгалтын эхний өдрүүдэд 574 тээврийн хэрэгсэл хамрагдсан байна. Үүнээс мэргэшсэн жолоочийн үнэмлэхгүй 6, ажлын хувцасгүй 19, тээврийн хэрэгслийн гэрэл дохиогүй 33, суудлын бүрээс бохир болон дутуу 41, чиглэлийн хойд болон хажуу хаяггүй 26, гадна цэвэрлэгээ хийгдээгүй 36, дотор цэвэрлэгээ хийгдээгүй 191, бусад 18 зэрэг зөрчил илэрсэн байна. Нийт 370 зөрчил илрүүлж, зөрчлийг арилгуулах улсын байцаагчийн хугацаатай албан шаардлагыг нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагуудад хүргүүлжээ.

Уг нэгдсэн шалгалт нь Үндэсний Их баяр наадам өнгөртөл үргэлжлэх юм байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл