Гал бичин жилийн босгон дээр Сэврэй сум аймгийн тэргүүний сумаар шалгарч 3 жил дараалан аймгийн тэргүүний сум ,тэргүүний ИТХурал болж чадсан юм. Тус сумын шагналыг Аймгийн Засаг даргын орлогч Д.Нацагдоржоор ахлуулсан ажлын хэсэг гардуулсан бөгөөд тэргүүний хамт олоноор шалгарсан Сэврэй сумын 20-р цэцэрлэгт батламж ,эрүүл мэндийг дэмжигч байгууллагын гэрчилгээ олголоо.
Мөн аймгийн сайн малчин цол тэмдэгээр Д.Өөдөс, С.Батцэнгэл шагнагдсан бол аймгийн Засаг даргын хүндэт жуух бичгээр тус сумын Д.Энхмаа, Э.Бэхбаяр,аймгийн ИТХ-н өргөмжлөлөөр Ж.Дэлгэрмаа, Ц.Бүддорж, Ц.Энхбат нар шагнагдсан байна.
Өмнөговь аймгийн Тэргүүний сумаар Сэврэй сум шалгарлаа
2016-02-06 10:50:00