8o
Улаанбаатар хот
mobile menu

Зам тээврийн ослын шинжтэй 290 дуудлага мэдээлэл иржээ

2018-06-11 13:10:14

Өнгөрсөн амралтын өдөр буюу 2018.06.09,10-нд нийслэл хотын хэмжээнд Замын цагдаагийн алба нийт 455 дуудлага хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 290 дуудлага мэдээлэл хүлээн авч шалгажээ. Бүртгэгдсэн нийт ослын улмаас орон нутагт нэг хүний амь нас хохирч, 20 хүн хөнгөн, хүндэвтэр байдлаар гэмтэж бэртсэн ба дөрөв нь бага насны хүүхэд бүртгэгдсэн байна.

Тухайлбал Өмнөговь аймгийн Гурвантэс сумын төвд асфальтан замд даюун маркийн улсын дугааргүй мотоцикль нь амины Сүки маркийн мотоцикльтой мөргөлдөж жолооч 32 настай Х-н амь нас хохирч, 15 настай Ө гэмтжээ.

Чингэлтэй дүүрггийн нутаг Их тойруу, Санхүүчдийн төвийн баруун хойд замд Hyundai Aero city маркийн автобусны жолооч нь мөн Arocity  маркийн автобус, Toyota Corolla, Toyota Pruis маркийн автомашинуудтай мөргөлдөж зорчиг, жолооч нарын гурван хүн гэмтсэн. Амралтын өдрүүдэд бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн 13 осол, мөргөлдөх хэлбэрээр 14 осол, хашаа, гэр мөргөсөн 2 осол бүртгэгдсэн байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment